Наадмын эргэн тойронд

Хуучирсан мэдээ: 2011.07.22-нд нийтлэгдсэн

Наадмын эргэн тойронд

Төв аймгийн баяр наадам долдугаар сарын 8-10-ны өдрүүдэд сайхан болж өнгөрлөө. Бөх нь бяртай, харваачид нь мэргэн, шанадаст хүлгүүд нь хурдан байж Монгол түмнээ цэнгүүллээ.

Наадмын үйл ажиллагаа уламжлалын дагуу баярын хурал, хүндэтгэлийн концертоор эхэлсэн. Харин 9-ний өглөө сүргийн тэргүүн азарганы уралдаан эхэлхэд тэнгэр хангай хур бороогоо  хайрлаж  наадамчин олон тоос шороогүй сайхан наадлаа. Харин хүчит бөхийн барилдаанд улсын харцагаар ахлуулсан хүчит 256 бөх зодоглосон сайхан наадам боллоо. Энэ уил олон түүхэн ой давхцаж байгаа болоод ч тэрүү өмнөх жилийн наадмаар илүү өргөн дэлгэр сайхан боллоо.

Наадмын үеэр худалдаа наймаа, сугалаа тоглоомууд өргөн дэлгэгдсэн байлаа.  Бас ч үндэсний хувцастай зураг авч байсан гээд чухамдаа л хувийн бизнес эрхлэгчид маань энэ үеэр чамгүй орлого олж байсан юм.  Энэ үеэр азаа сорисон хүүхдүүд тун ч их байсан юм. Сугалаа сугалуулж, тоглоом тоглуулахаар Улаанбаатар хотоос бизнес эрхлэгчид ихээр иржээ. 

Наадам бүрээр хүн бүр л наадмын хуушуур идэж, айраг ууж нааддаг. Харин энэ үеэр энгийн үед 350-400 төгрөгөөр худалдаалагддаг хуушуурын үнэ 500-600 төгрөг болж өссөн хэдий ч наадамчин олон үндэсний баяраараа 600 төгрөгний хуушуурыг мөнгө хайрлахгүй авцгааж байлаа. Харин айраг литр нь 3000 төгрөгт хүрч, хорхогний үнэ ч ялгаагүй 3000 төгрөг болсон байсан юм. Баяр бүрийн дараа нэгэн сэтгэл эмзэглэм асуудал нь хогны асуудал юм. Наадмын эхний өдөр л гэхэд газраар нэг хог тархсан байдалтай байсан. Бас л тэр үеэр хогны сав тэр бүр тааралдаад байсангүй.

Г.Хишигсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж