БНХАУ интернэтийн хяналтаа чангатгана

Хуучирсан мэдээ: 2016.11.10-нд нийтлэгдсэн

БНХАУ интернэтийн хяналтаа чангатгана

Урд хөрш БНХАУ интернэтийн хяналт хамгийн чангатай улсуудын нэг. Тус улсаас дэлхийн томоохон сайтууд руу чөлөөтэй хандах боломж одоо хүртэл хомс хэвээрээ байдаг. Мөн цахим сэтгүүлзүй буюу мэдээллийн сайт, блогууд нь маш ихээр хаагдаж, хэвлэн нийтлэх эрх чөлөө хаагдмал хэмээн Хүний эрхийн байгууллагаас дүгнэдэг.

Тэгвэл тус улсын интернэт хяналт бүр ч чанга болохоор болжээ. Учир нь тус улсын Ардын төлөөлөгчдийн их хурлын Байнгын хороо Кибер аюулгүй байдлын тухай хуулийг баталжээ.

Уг хууль ирэх 2017 оны зургадугаар сараас хэрэгжих эхлэх ба интернэтээр хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулах, ард иргэдийг хагаралдуулахыг оролдохыг хориглоно, үндэсний аюулгүй байдалтай холбоотой ямар нэгэн хэрэг явдал гарсан тохиолдолд тодорхой мужуудад интернэтийг хязгаарлана хэмээн уг хуульд онцгойлон заажээ.

Т.МӨНХ

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж