МИАТ компани ОХУ, Герман руу хийдэг нислэгээс алдагдал хүлээдэг байна. Иймээс Зам тээврийн хөгжлийн яамнаас нислэгийг үр ашигтай болгох чиглэлээр тодорхой менежмэнт хийх шаардлагатай гэж үзэн, энэ чиглэлээр ажиллаж эхэлжээ. Энэ асуудал өнөөдөр хуралдсан УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр хөндөгдсөн юм.
Өмнө нь МИАТ компани Сингапур руу нислэг үйлдэх эрх аван ажлаа эхлүүлж байсан ч алдагдал нь тэрбумаар яригдах болсон тул Төрийн өмчийн хорооны шийдвэрээр нислэгээ цуцалж байжээ.
Г.ДАРЬ