Р.Гончигдорж гишүүнд аз тохионо

Хуучирсан мэдээ: 2011.07.21-нд нийтлэгдсэн

Р.Гончигдорж гишүүнд аз тохионо

Билгийн тооллын 21. Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр. Эл өдөр тахиа жилтэй УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ц.Цэнгэл, Э.Бат-Үүл, Ч.Сайханбилэг, Н.Энхболд, могой жилтэй Р.Раш, Б.Батбаяр, Р.Гончигдорж нарын гишүүний хийсэн үйлдэл бүхэн нь аз авчрах нь. Тиймээс аз дагуулсан энэ өдрийг амжилт бүтээлээр өнгөрүүлэх хэрэгтэй хэмээн дорнын зурхайд буужээ. Харин үхэр жилтэй УИХ-ын гишүүн Л.Гантөмөр, Д.Одхүү, луу жилтэй С.Оюун, Ц.Мөнх-Оргил гишүүн, хонь жилтэй гишүүн болох С.Баярцогт, Х.Бадамсүрэн нарт сөрөг нөлөөтэй байх тул биеэ энхрийлж, аливаа зүйлд хянамгай хандахыг анхааруулж байна. Энэ өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлээрэй. Тиймээс наадам хэсэж яваа төрийн түшээд архиа бага ууж, айргаа таавар уух хэрэгтэй. Аймаг, сумынхаа наадамд явахаар зэхэж буй түшээд баруун хойш мөрөө гаргавал аян зам нь өлзийтэй байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж