Хуучирсан мэдээ: 2016.10.29-нд нийтлэгдсэн

Эрлийг зогсоожээ

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн Хар-Усан тохой гэдэг газар загасчилж явсан иргэн М /38 настай, эрэгтэй/ Орхон голын усанд осолдсон тухай дуудлага энэ сарын 23-нд аймгийн Онцгой байдлын газарт ирж, энэ үеэс 6 албан хаагч, 1 автомашин, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 19 албан хаагч 2 автомашин, ар гэрийн 4 хүн 4 техник хэрэгсэлтэйгээр эрлийн ажиллагааг эхлүүлсэн байсан ч өчигдрөөс зогсоожээ.

Эрлийг түр хугацаагаар зогсоогоод байгаа юм байна. Энэ хугацаанд нийт 52 км газар эрэн хайх ажиллагааг явуулсан байна.

Г.ХОРОЛ

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж