WikiLeaks Хилларигийн эсрэг ээлжит баримтуудаа нийтлэв

Хуучирсан мэдээ: 2016.11.01-нд нийтлэгдсэн

WikiLeaks Хилларигийн эсрэг ээлжит баримтуудаа нийтлэв

АНУ-ын нөлөө бүхий сэтгүүлч Брент Будовски Хиллари Клинтоны сонгуулийн штабын дарга Жон Подестад илгээсэн захидалдаа Клинтоны багийнхныг “тэнэг” гэсэн байжээ. Аравдугаар сарын 30-нд WikiLeaks сайтын нийтэд ил болгосон Хилларигийн эсрэг баримтууд дотор энэ захидал байжээ.

“Чамаас бусад Клинтоныг хүрээлж буй бүх хүн олон нийтийн санаа бодол болон орчин үеийн улс төрийн тухай ойлголтгүй, тэнэг” хэмээн Будовски бичжээ.

The Hill ба The Huffington Post зэрэг сонинд ажиллаж байсан Будовскийн захидлууд нь 2015 оны есдүгээр сарын 8-ны огноотой байв. Тэр үед Клинтонд сонгогчид итгэл муутай байсан учир нэр дэвшигч өөрийн үйл ажиллагаандаа “бага зэргийн зориг гаргах хэрэгтэй” гээд энэ сул талыг шуурхай арилгах шаардлагатай гэж сэтгүүлч бичжээ.

WikiLeaks Ням гаригт Клинтоны сонгуулийн штабын даргын захидал харилцааны 23 дахь хэсгийг нийтлүүлжээ. Өмнө нийтлэгдсэн захидлуудаас Клинтоны улс төрийн зөвлөх Мэнди Грюнвальд түүнийг Путины тухай гэнэн тайлбар хийлээ гэж шүүмжилж байсан нь тодорхой харагдсан юм.

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт арваннэгдүгээр сарын 8-нд явагдана.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж