Сүхбаатар, Сэлэнгэ аймгийн волейболчид хагас шигшээд үлджээ

Хуучирсан мэдээ: 2016.10.03-нд нийтлэгдсэн

Сүхбаатар, Сэлэнгэ аймгийн волейболчид хагас шигшээд үлджээ

Монголын волейболын холбооноос “Гоё кап” залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээнийг "Буянт-Ухаа" спортын ордонд зохион байгуулж байна. Уг тэмцээнийн медальтнууд өнөөдөр тодорно.

Тэмцээнд эрэгтэй 20, эмэгтэй найман баг өрсөлдөж байгаагаас орон нутгаас Сүхбаатар, Сэлэнгэ аймгийн багууд хагас шигшээд үлдсэн байна. Тодруулбал, эмэгтэй багуудаас Сүхбаатар, Сэлэнгэ аймаг, эрэгтэй багуудаас Сэлэнгэ Зүүн хараа багууд тус тус хагас шигшээд үлджээ.

ХУВААРЬ:

Эмэгтэй:

  • Хүрэл медалийн төлөө: Сүхбаатар аймаг – Хасумегастарс
  • Алтан медалийн төлөө: Хилчин – Сэлэнгэ

Эрэгтэй:

  • Хүрэл медалийн төлөө Алтайн барс – Сэлэнгэ Зүүн хараа
  • Алтан медалийн төлөө: Хасумегастарс – Эрчим багууд тус тус тоглоно.

"Буянт-Ухаа" ордноос тоглолтыг СҮЛД ТВ шууд дамжуулж байна.

Ч.БОЛ

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж