Тайланд улсад Зика вирусын халдварын улмаас жижиг тархитай, оюуны хомсдолтой болсон хоёр хүүхэд мэндэлжээ. Тайландын эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр төрөх дөхсөн өөр хоёр хүүхдэд тархины хөгжил зогсох эмгэг илэрсэн гэнэ. Энэ нь Зикагийн халдварын улмаас жижиг тархитай хүүхэд төрсөн Азийн анхны тохиолдол болж байна. Жирэмсэн эх Зика вирусын халдвар авснаас ургийн тархины хөгжил зогсож, жижиг тархитай, оюун ухааны хомсдолтой хүүхэд төрдөг аж.
Тайландаас гадна Сингапурт Зика вирусын халдвар тархаад байгаа юм. ДЭМБ-аас өнгөрсөн хоёрдугаар сард Зика вирусын халдвар тархалтын эсрэг онц байдал зарласан юм. Энэ оны төгсгөд гэхэд дөрвөн сая хүн халдвар авах тооцоог гаргажээ.
АНУ-аас Зүүн Өмнөд Азийн 11 оронд жирэмсэн болон жирэмслэхээр төлөвлөсөн эмэгтэйчүүдийг аялахгүй байхыг зөвлөсөн юм. Үүнд, Бруней, Камбож, Мьянмар, Индонез, Лаос, Малайз, Малдив, Филиппин, Тайланд, Зүүн Тимур, Вьетнам улс Зика вирусын халдвар авах эрсдэлтэй орны тоонд багтжээ. Зика вирусын халдвар өнгөрсөн аравдугаар сард Бразильд илэрснээс хойш 60 оронд тархаад байгаа аж.
Эх сурвалж: CNN
Б.АНХТУЯА