20 настай турк залуу гал нээжээ

Хуучирсан мэдээ: 2016.09.26-нд нийтлэгдсэн

20 настай турк залуу гал нээжээ

Вашингтон хотын Бурлингтоны их дэлгүүрт өнгөрөгч бямба гариг /2016.09.24/-т гал нээн, таван хүний аминд хүрсэн гэмт этгээдийг хэрэг гарснаас хойш нэг өдрийг дараа баривчилсан байна.

Гэмт хэрэгтэн 20 настай Аркан Цэтин хэмээх Вашингтон хотын  Оак Харборын оршин суугч юм. Тэрбээр Cascade их дэлгүүрт бямба гаригийн 19 цагмйн орчимд  Macy’s их дэлгүүрийн гоо сайхны бараа зардаг тасагт гал нээн дөрвөн эмэгтэйг буудан хөнөөсөн байна. Тэднээс гадна буудуулсан нэг эрэгтэй  эмнэлэгт хүргүүлснийхээ дараа  нас барсан байна.

Цагдаа нар одоогоор тус гэмт хэрэгтний гал нээж, хүний аминд хүрсэн шалтгаан терроризмтой холбоотой байсан эсэхийг хараахан тодорхой болгоогүй байна. Гэрчийн мэдээлснээр түүний биеэ авч яваа байдал нь яг л “зомби шиг” ямар ч хяналтгүй байсан гэв.

Цэтин нь Туркт төрсөн,  АНУ-ын хууль ёсны, байнгын оршин суугч аж

 Г.АНУДАРЬ

Эх сурвалж: USA Today

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж