“48 цаг”-т түрүүлэгч Каннад киногоо гаргах эрх авна

Хуучирсан мэдээ: 2016.09.15-нд нийтлэгдсэн

“48 цаг”-т түрүүлэгч Каннад киногоо гаргах эрх авна

“48 цаг-Монгол 2016” бэсрэг кино наадмын бүртгэл наймдугаар сарын 30-нд эхэлжээ. Долоо дахь жилдээ зохион байгуулж буй тус наадмаар кино сонирхогч уран бүтээлчид нэг дор цугларч, 48-хан цагийн дотор хамгийн шилдэг богино хэмжээний кино хийж өрсөлддөг билээ.

Бэсрэг кино наадамд тэргүүн байр эзэлсэн бүтээл нь “Filmapalooza-2017” буюу “48 цаг” олон улсын кино наадамд оролцож, наадмын дээд шагналыг хүртэнэ. Мѳн 2017 oны Каннын олон улсын кино наадмын бэсрэг киноны /Cannes Film Festival, Court Métrage/ буланд киногоо гаргах эрхийн эзэн болох боломжтой юм.

Тус кино наадмын бүртгэл энэ сарын 29-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ сарын 30-нд бүртгүүлсэн оролцогчид сугалаагаа татах гэнэ.

Монголд анх 2010 оны есдүгээр сарын 9-нөөс 16-ны өдрүүдэд “48 цаг Монгол” кино наадмыг зохион байгуулсан. Анхны наадмын тэргүүн байрын шагнал хүртсэн“Зүүд” шинжлэх ухааны уран зөгнөлт бэсрэг кино АНУ-ын Майами хотноо болсон олон улсын наадамд оролцож байжээ.

А.СҮРЭН

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж