
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Грекийн Гадаад хэргийн сайд Ставрос Ламбринидистай хэлэлцээр хийх ба түүнийг ерөнхий сайд Йоргос Папандреу ба ерөнхийлөгч Каролос Папульяс нар хүлээн авна. Клинтон парламентын барууны төвтэй сөрөг хүчний лидер Антонис Самарастай уулзана.
Парламентын гурав дахь хүчин коммунистууд түүний айлчлалыг “АНУ-ын импералистуудын аюултай төлөвлөгөөтэй” хамаатай хэмээн шүүмжилжээ. Хоёр орны Гадаад хэргийн тэргүүн нар Ойрхи Дорнод ба Хойд Африкийн талаар ярилцсан байв. Мөн Македони улсын нэрийн талаар Грек, Македонийн маргаан, Киприйн асуудал зэргийн талаар тэд ярилцаад төгсгөлд нь хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөжээ.