Монголын хөрөнгийн биржийн 2016 оны есдүгээр сарын 05-ны өдрийн үнэт цаасны арилжаагаар “I” “II” болон “III” ангилалд бүртгэлтэй нийт 14 хувьцаат компанийн 30,517 ширхэг хувьцаа, 1,008 ширхэг ЗГҮЦ хоёрдогч зах зээлийн арилжаа, мөн өнөөдрийн багцын арилжаагаар “Мик холдинг” ХК-ийн нийт 2,066,790 ширхэг хувьцаа арилжигдаж, нийт 24,174,685,413.00 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна.
Энэ өдөр MSE ALL индекс 833.85 нэгж болж 0.07%-иар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1,392,856,694,647.32 төгрөг боллоо.
Мөн өнөөдөр Монголын хөрөнгийн биржийн багцын арилжаагаар “МИК Холдинг” ХК-ийн 9.98 хувь буюу 2,066,790 ширхэг хувьцаа 24.0 тэрбум төгрөгөөр арилжигдсан байна.
Арилжаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ