“Яг түүн шиг” шоуны ялагч, дуучин П.Баярцэнгэл энэ үдэш /2016.08.05/ “ CLUB24” клубт тоглолт хийнэ.
Тэрбээр энэ удаагийн тоглолтоор ОХУ-ын алдарт дуучин Витасын өндөр герцийн хоолойг дууриахаас гадна өөрийн гайхалтай иодолын аялгуу болон хайрын дуунуудаа эгшиглүүлнэ.
Мөн түүний тоглолтод урилгаар “Мотив”, “Синг”, “Fly” хамтлаг болон дуучин С.Зоригт, А.Хишигдалай, жүжигчин Ж.Алтаншагай, “Яг түүн шиг” шоуны бусад оролцогч оролцоно.
А.СҮРЭН