Б.Хонгорзул “Азийн хүүхдүүд” наадмаас алтан медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2016.07.07-нд нийтлэгдсэн

Б.Хонгорзул “Азийн хүүхдүүд” наадмаас алтан медаль хүртлээ

ОХУ-ын Якут улсын Якутск хотод эхэлсэн олон улсын ҮI дахь удаагийн “Азийн хүүхдүүд” спортын наадмын чөлөөт бөхийн тэмцээн спортын бэлтгэлийн “Триумф” ордонд өчигдөр эхэлж, эхний өдөр хөвгүүдийн 35, 46, 58, 76 кг, охидын 32, 40, 52 кг-ын жингүүдийн барилдаан боллоо.

Чөлөөт бөхийн тэмцээнд Азербайжан, Вьетнам, Казахстан, Киргиз, Йемен, Монгол, Тажик, ОХУ-ын бүрэлдхүүний Бүгд найрамдах улс, муж, хязгаар, хотын бөхчүүд өрсөлдөж байна. 

Эхний өдөр охидын 52 кг-ын жинд өрсөлдсөн Б.Хонгорзул /Баянхонгор/ түрүүлж, Монголын багийн анхны алтан медалийг авчирлаа.

Түүнээс гадна охидын 40 кг-ын жинд өрсөлдсөн мөн аймгийн бөх Т.Цээням мөнгө, хөвгүүдийн 46 кг-ын жинд хүч сорьсон ”Дархан-Хасу-Мегастарс” клубын бөх Н.Наранхүү, 58 кг-ын жинд өрсөлдсөн Баянхонгор аймгийн бөх Э.Бямбадорж нар хүрэл медаль хүртлээ.

Өнөөдөр тэмцээний хөвгүүдийн 38, 50, 63, 85 кг, охидын 34, 44, 57 кг-ын жингүүдийн барилдаан болж байна.

Б.ЭНХ
 

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж