Ялсан намын дарга нь Ерөнхий сайд болж, Засгийн газраа тэргүүлдэг жишгээ МАН дагах бололтой.
МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд Ерөнхий сайд болж, Засгийн газраа тэргүүлэх мэдээлэл байна. Гэхдээ зарим хэвлэлүүд Шадар сайд асан У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болно гэх мэдээлэл цацаад эхэлсэн нь хоосонгүй яриа бололтой.
Ялалтын туг мандуулаад байгаа МАН дотор намын дарга УИХ-аа удирдаад Засгийн газрын тэргүүнээ нам дотроосоо санал болгож болдоггүй юм уу гэх яриа гараад эхэлсэн байна. Гэхдээ эцсийн сонголтыг МАН-ын дарга М.Энхболд хийх аж.
2012 оны УИХ-ын сонгуульд МАН 26 суудал авч, өнгөрсөн дөрвөн жилд цөөнхийн үүрэг гүйцэтгэсэн ч 2016 оны УИХ-ын сонгуульд 65 суудал авснаар үнэмлэхүй ялалт байгуулж, Засгийн газрыг дангаараа бүрдүүлэхээр болсон.
Г.ХОРОЛ