Энэ бол түүний эх орон, тэр хаашаа зайлах юм бэ?

Хуучирсан мэдээ: 2011.07.08-нд нийтлэгдсэн

Энэ бол түүний эх орон, тэр хаашаа зайлах юм бэ?

Аиша Каддафи: Энэ бол түүний эх орон, тэр хаашаа зайлах юм бэ?

Хэд хоног хүлээж байсан ярилцлага сүүлийн хэдхэн минутад бүтлээ. Ливийн лидерийн цорын ганц охин 35 настай Аиша Каддафи бидэнд ярилцлага өгөхөөр зөвшөөрсөн нь ховорхон тохиолдол. Бид Триполи хотын төвийн нэгэн зочид буудалд уулзан ярилцав.

-Таныг бункерт түгжигдэн суугаа гэсэн яриа гарсан. Эндээс яриагаа эхлэх үү?

Муаммар Каддафийн охин Аиша Каддафи: Үгүй, би нуугдаагүй. Би гэртээ ердийнхөөрөө л амьдарч байна. Бөмбөгдөлтөөс болоод би таван сартай хүүхэд дүү хоёроо алдаад байна. Өдөр бүр миний ард түмний төлөөлөгчид амиа алдаж байна. Зүрх сэтгэлтэй бүгд л надад ямар байгааг ойлгоно биз.

Аиша Каддафи өөрөө өмгөөлөгч хүн. Өмнө нь Саддам Хусейныг өмгөөлж байсан. Харин одоо эцэг болон Каддафийн отгын сонирхлыг хамгаалж байна. “Тэдний хүч сулраагүй, ер нь тэдний эрх барилт нуран унаж байна гэсэн үг биш” хэмээн Аиша ярьж байна.

Муаммар Каддафийн охин Аиша Каддафи: Би эцэгтэйгээ цаг үргэлж л уулзаж байгаа. Тэр хүчтэй хүн гэдгийг та нар эртнээс мэднэ шүү дээ. Тэр л бидний сэтгэлийг өргөн бидэнд хүч чадал өгч байна. Ер нь бол манай гэр бүл маш нөхөрсөг. Эдгээр үйл явдлууд биднийг улам ч нэгтгэн бэхжүүлж өглөө. Бидний хооронд зөрөлдөөн байхгүй. Бидний тухай ярьж байгаа зүйлүүд цэвэр зохиомж юм. 

-Танай эцэг эрх бариг­чийн байр сууриа тавьж өгөх цаг болсон биш үү? 42 жил гэдэг чинь хангалттай хугацаа биш үү?

Муаммар Каддафийн охин Аиша Каддафи: Бүгд л түүнийг явах тухай ярьж байна. Явах, явах, явах гээд л. Би харин гайхаж байна. Хайшаа яв гэж та нар хүсээд байгаа юм бэ? Энэ бол түүний эх орон, түүний газар нутаг, түүний ард түмэн, тэрээр хайшаа явна гэж? Та нар ойлгохгүй, хэзээ ч ойлгохгүй нэг зүйл бий. Миний эцэг бол бэлгэдэл, удирдагч, лидер.

Аиша Каддафи Америкийн эсрэг байр суурийг баримталж байгаа боловч Францын эсрэг зогсоогүй гэж ярьж байна. Тэрээр нүдэндээ нулимс цийлэлзүүлэн Францын хийж буй цохилтын талаар ярьж байна.

Муаммар Каддафийн охин Аиша Каддафи: Францад би суралцсан. Би тэр орныг бусдаас илүүтэй хайрладаг. Түүний үнэр, гэрэл гэгээнд нь би хайртай болсон. Францын дэлгэр сэтгэлтэй ард түмэн нь хайрладаг шигээр би энэ оронд хайртай. Гэхдээ би францчууд хэзээ нэгэн цагт миний дотны хүмүүсийг хөнөөнө гэж төсөөлөө ч үгүй байлаа. Өнөөдөр ярилцлага өгч байгаа энэ боломжийг ашиглаад биднийг бөмбөгдөж байгаа нисгэгч нарынх нь эх,эхнэр нарт нь хандая. Та нарын хөвгүүд энгийн оршин суугчдыг, миний ард түмэн, манай хүүхдүүдийг хөнөөж байна. Юуны тулд тэр вэ? Хичнээн тооны ливичүүдийг хөнөөнө төдий чинээ их санал авна гэж найдаж байгаа Саркозид тал засахын тулд гэж үү.

Босогчдын хөдөлгөөнийг Аиша “Аль-Каида”-д ойр цөөнх гэж нэрлэж байна. Гэхдээ эцэг нь тэдэнд гараа сунган хэлэлцээр явуулах хүсэлтэйг тэрээр хүлээн зөвшөөрч байна.

Муаммар Каддафийн охин Аиша Каддафи: Яг одоо шууд ба шууд бус хэлэлцээр явагдаж байна. Ливийн ард түмнийг аврахын тулд бид чөтгөртэй ч, зэвсэгт босогчидтай ч холбоо байгуулахад бэлэн байна.

Олон араншинтай ли­дерийн охин явахынхаа өм­нө бидэнд НАТО-гийн бөмбөгдөлтийн хохи­рогч­­дын зургийг үзүүлэв. Тэр франц өмгөөлөгч нарт НАТО-гийн цэргийн гэмт хэргийн эсрэг зог­сохыг хариуцуулах гэнэ. Аи­ша Каддафи өө­рөө энэ дайнд таван сар­тай хүүхдээ алджээ. Түү­ний эцэг ба ахыг нь ба­ривчлахаар өгсөн олон ул­сын зөвшөөрлийг тэрээр хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдлээ.

Нийтлэлийн эх сурвалж: Interview d’Aпcha Kadhafi

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж