Санширо Мүрао: ДАШТ-д түрүүлэхгүй бол олимпын аварга болж чадахгүй

Хуучирсан мэдээ: 2025.06.20-нд нийтлэгдсэн

Санширо Мүрао: ДАШТ-д түрүүлэхгүй бол олимпын аварга болж чадахгүй

Санширо Мүрао: ДАШТ-д түрүүлэхгүй бол олимпын аварга болж чадахгүй

Жүдо бөхийн энэ оны ДАШТ Унгарын Будапешт хотноо болж байна. Өчигдөр/2025.06.19/ ганцаарчилсан төрлийн эрэгтэй, эмэгтэй тамирчдын хүнд жингийн барилдаанууд болж, өндөрлөв. Өнөөдөр холимог багийн барилдаан болсноор дэлхийн аварга албан ёсоор өндөрлөнө.

Ганцаарчилсан төрлийн дараах багийн дүнгээр Япон улс зургаан алт, дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл медальтай тэргүүлсэн бол Олон улсын жүдогийн холбооны баг удаалж, Итали, Гүрж, Франц айргийн тавд багтжээ. Харин Монгол Улс К.Ёолк, Б.Ганхайч нарын хүрэл медалийн амжилтаар 15 дугаар байр эзлэв.

Багийн дүнгээр тэргүүлсэн Японы сүүлийн алтан медалийг авчирсан эрэгтэйчүүдийн -90 кг-ын аварга Санширо Мүрао ярихдаа "Би хийх ёстой зүйлсдээ л төвлөрсөн. Энэ удаагийн дэлхийн аваргад би юу ч болсон түрүүлэхийг хүссэн. Үүн шиг том дэвжээн дээр түрүүлж чадахгүй бол Лос Анжелесын олимпод түрүүлж чадахгүй гэж бодон өөрийгөө дарамтанд оруулж байлаа. Би хамгийн сайн барилдаанаа гаргасан" гэжээ.

Мөн эмэгтэйчүүдийн -70 кг-д түрүүлсэн Японы Шихо Танака ярихдаа "Би эрчтэй, хүчтэй барилдахыг хүссэн. Тэр нь ч намайг ялалтад хөтөллөө. Би дахиж жүдогоор барилдаж чадах эсэхээ мэдэхгүй тийм хүнд байдалд байсан. Барилдаж л чадвал дэлхийн аваргад түрүүлэх болно л гэж бодож байсан" гэв. Тэрбээр 2022 онд баруун өвдгөндөө хүнд бэртэл аван хэсэг хугацаанд барилдаангүй билээ.

Япон улс 2018 оноос хойш анх удаагаа ДАШТ-ээс зургаан алтан медаль хүртэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж