Японы алдарт тамирчин, уран гулгалтын олимп, дэлхийн аварга Каори Сакамото ирэх 2026 оны Милан-Кортинагийн өвлийн олимпийн дараа зодог тайлахаа зарлалаа. Өдгөө 25 настай тэрбээр 2022 оны Бээжингийн өвлийн олимпод түрүүлж, энэ оны гуравдугаар сард Бостонд болсон дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэн билээ.
Сакамото зодог тайлсныхаа өөрийн төрөлх хот болох Японы баруун хэсэгт байрлах Кобидоо уран гулгалтын талбай нээх хүсэлтэй гэнэ. Тэрбээр "Надад жилээс бага хугацаа үлдсэн юм шиг санагдаж байна. 2030 оны олимп гэхэд би 29 настай байх болно. Би 26 нас хүрэхдээ бүхнийг хаахыг хичээх болно" гэжээ.
Сакамото олимпийн дебютээ 2018 онд хийж, Японы аваргадаа дөрөв дараалан түрүүлж, нийт таван түрүүтэй болсон билээ. Түүнчлэн 2021-2024 онуудад дараалан дэлхийн аваргаар тодорсон түүхтэй.

3,595.72





















































Холбоотой мэдээ