Чөлөөт бөхийн өсвөрийн ААШТ-д оролцоно

Хуучирсан мэдээ: 2016.06.24-нд нийтлэгдсэн

Чөлөөт бөхийн өсвөрийн ААШТ-д оролцоно

2016 оны Ази тивийн чөлөөт бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээн долдугаар сарын 7-10-ны өдрүүдэд Тайванийн Тайчунг хотын “National Taiwan University of Sport” спортын ордонд болно.

Ази тивийн чөлөөт бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээн Тайвань улсад өмнө нь 2003, 2007 онд болж байжээ.

Тэмцээн хөвгүүдийн ХҮI дахь удаагийн тэмцээн нь 42, 46, 50, 54, 58, 63, 69, 76, 85, 100, охидын ХIII дахь удаагийн тэмцээн нь 38, 40, 43, 46, 49, 52, 56, 60, 65, 70 кг-ын жингийн ангиллаар явагдана. Нэг жинд хоёр тамирчин барилдах боломжтой.

Өнгөрсөн жил Энэтхэгийн Нью-Дели хотод болсон Ази тивийн чөлөөт бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээнээс манай өсвөрийн бөхчүүд алт, мөнгө, 3 хүрэл медаль авч байжээ. Хөвгүүдээс Т.Тулга 2015 онд, охидоос А.Батцэцэг 2011 онд хамгийн сүүлд алтан медаль хүртсэн байна. 


ААШТ-Д ӨРСӨЛДӨХ БҮРЭЛДЭХҮҮН:

Хөвгүүд

  • 42 кг               

Ш.Дэлэг /Дорноговь аймаг, өсвөрийн УАШТ-ний мөнгөн медальт/

П.Дашцэрэн /”Дархан-Хасу-Мегастарс” клуб/

  • 46 кг 

Л.Отгонхүү /БТСДуС/

  • 50 кг

С.Ойдов /Өвөрхангай аймаг, өсвөрийн улсын аварга/

М.Дүвчин /”Дархан-Хасу-Мегастарс” клуб/

  • 54 кг

Дүгэрхоролын Жамсранжав /”Дархан-Хасу-Мегастарс” клуб, өсвөрийн улсын аварга/

Эрдэнэ-Очирын Баттулга /”Алдар” спорт хороо, өсвөрийн УАШТ-ний хүрэл медальт/ 

  • 58 кг               

Б.Мөнхзориг /”Аварга” ахлах дунд сургууль, өсвөрийн улсын аварга/

Б.Пүрэвбаатар /Архангай аймаг, өсвөрийн УАШТ-ний мөнгөн медальт/

  • 63 кг

Б.Дүгэрсүрэн /Сонгино-Хайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолбор сургууль, өсвөрийн УАШТ-ний хүрэл медальт/

  • 69 кг

А.Тодмагнай /Архангай аймаг, өсвөрийн улсын аварга/

Р.Баянмөнх /Ховд аймаг, өсвөрийн УАШТ-ий хүрэл медальт/

И.Баатарчулуун /”Аварга” ахлах дунд сургууль/

  • 76 кг

Б.Билгүүн /”Дархан-Хасу-Мегастарс” клуб, өсвөрийн УАШТ-ний алт, мөнгөн медальт/

Б.Ганзориг /Увс аймаг, өсвөрийн УАШТ-ий хүрэл медальт/

  • 85 кг              

Ц.Лхагва-Очир /Сэлэнгэ аймаг, өсвөрийн улсын аварга/

Б.Баянсүх /Өвөрхангай аймаг, өсвөрийн УАШТ-ний мөнгөн медальт/

  • 100 кг            

А.Баянмөнх /Увс аймаг, өсвөрийн улсын аварга/

Г.Пүрэвдорж /Хэнтий аймаг, өсвөрийн УАШТ-ний мөнгөн медальт/


Охид

  • 40 кг              

Б.Энхзул /Чингэлтэй дүүрэг, өсвөрийн УАШТ-ний мөнгөн медальт/

  • 43 кг              

Ш.Шүрэнцэцэг /Архангай аймаг, өсвөрийн улсын аварга/ 

Ч.Отгонтуяа /Дорноговь аймаг, өсвөрийн УАШТ-ний мөнгөн медальт/

  • 46 кг              

Ө.Пүрэвсүрэн /Баянхонгор аймаг, өсвөрийн улсын хошой аварга/

Д.Отгонжаргал /Сэлэнгэ аймаг, өсвөрийн УАШТ-ний мөнгөн медальт/

  • 49 кг              

Б.Энхцэцэг /Чингэлтэй дүүрэг, өсвөрийн УАШТ-ний хүрэл медальт/

  • 52 кг              

Т.Ариунзаяа /Орхон аймаг, “Хангарьд” клуб, өсвөрийн улсын аварга/

Б.Хулан /Багануур дүүрэг, өсвөрийн УАШТ-ний мөнгөн медальт/

  • 56 кг

Н.Энхтуяа /Өмнөговь аймаг, өсвөрийн УАШТ-ний мөнгөн медальт/

Б.Энхтүвшин /Чингэлтэй дүүрэг/

  • 60 кг              

Б.Нямсүрэн /Булган аймаг, өсвөрийн УАШТ-ний хошой мөнгөн медальт/

  • 65 кг              

М.Эрдэнэдулам /“Говийн бөх” клуб, өсвөрийн УАШТ-ний мөнгөн медальт/

Э.Дэлгэрмаа /Өвөрхангай аймаг, өсвөрийн УАШТ-ний хүрэл медальт/

  • 70 кг              

С.Нуржан /Налайх дүүрэг, өсвөрийн улсын аварга/

Г.Минжинсор /“Говийн бөх” клуб, өсвөрийн УАШТ-ний мөнгөн медальт/


ДАСГАЛЖУУЛАГЧИД

  • Ё.Батдархан, Дархан-Уул аймгийн дасгалжуулагч
  • Э.Баттүшиг, Өвөрхангай аймгийн Биеийн тамир, спортын газрын албаны дарга
  • Ө.Ууганбаяр, Орхон аймгийн “Хангарьд” клубын дасгалжуулагч
  • П.Чулуунбаатар, дасгалжуулагч

ШҮҮГЧ

  • Ю.Батсайхан /Олон улсын шүүгч/
  • Х.Ганболд /Олон улсын шүүгч/

Б.ЭНХ

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж