МАН шилдэг эдийн засагчаа илгээсэнд Дарханчууд сэтгэл хангалуун байна

Хуучирсан мэдээ: 2016.06.24-нд нийтлэгдсэн

МАН шилдэг эдийн засагчаа илгээсэнд Дарханчууд сэтгэл хангалуун байна

Эдийн засгийн ухааны доктор, дэд профессор Баагаагийн Баттөмөр МАН-аас Улсын Их Хурлын сонгуулийн 43 дугаар тойрогт Дархан-Уул аймагт нэр дэвшиж буй билээ. Улс орны эдийн засаг элгээрээ хэвтсэн байгаа өнөө цагт энэ чиглэлээр мэргэшсэн, Гааль, Татвар гээд улс орны эдийн засгийн амин сүнс болсон салбаруудыг удирдаж байсан тулхтай, мэргэшсэн хүнийг улс төрийн ууган хүчнээс илгээсэнд Дарханчууд сэтгэл хангалуун байна. Тиймдээ ч сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс хойш өнөөг хүртэл нийт 38 удаа тойргийн сонгогчидтой уулзалт хийхэд түүнийг дэмжигчид олноор цугларч, сонгуулийн ажилд нь амжилт хүсч байлаа.

Үйлдвэржилтийн бүс нутаг буюу төвийн бүсийн тулгуур төв Бурхантын хөндийд хүнд, хөнгөн болон жижиг дунд үйлдвэрүүдийг өргөтгөж, шинээр байгуулж, их бүтээн байгуулалтыг өрнүүлэх замаар Дарханчуудаа ажилтай, орлоготой болгохыг МАН мөрийн хөтөлбөртөө тусгасан. Түүнчлэн гэр хорооллын айлуудын амьдрах орчин нөхцлийг сайжруулах, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг чанаржуулан, иргэдийн нуруунд хүнд ачаа болж буй зээлийн хүүг бууруулахаар намын мөрийн хөтөлбөрт тусгагджээ.

Дархан Уул аймагт тулгамдсан асуудлыг шийдэхэд бодлогын шинэчлэл хэрэгтэй болохоор ард түмний амьдрал ахуйг өөд татах энэхүү мөрийн хөтөлбөрийг гагцхүү 230 мянган гишүүнтэй Монголын улс төрийн ууган хүчний төлөөлөл болох эдийн засагч Б.Баттөмөр хийж, хэрэгжүүлж чадна гэдэгт Дарханчууд эргэлзэхгүй байна.

ЭХ СУРВАЛЖ: УИХ-ЫН СОНГУУЛИЙН 43 ДУГААР ТОЙРОГТ МАН-ААС НЭР ДЭВШИГЧ Б.БАТТӨМӨРИЙН ШТАБ

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж