Удаан хүлээсэн “City Slide” шоу болж байна

Хуучирсан мэдээ: 2016.06.01-нд нийтлэгдсэн

Удаан хүлээсэн “City Slide” шоу болж байна

Аагим халуун, гадаа 30 хэмийн халуун байна. Бүгчим халуунд ангаж, цангасан, хөлс нь бурзайсан хүүхдүүд хотын төвөөр дүүрэн. Хүүхдийн парк оочирт дарагджээ. Гэхдээ танд дуулгах сайхан мэдээлэл байна. Яг одоо “City Slide” шоу нээлтээ хийж байна. Өдрийн сайныг өнжин хүлээж гэдэг шиг яг өнөөдрийн халуунд сэрүүцэн, зугаацах энэхүү боломжийг энэхүү шоу олгож байна. Урд өмнө нь Монголд байгаагүй урт усан гулгуур нээгдэж буй нь тэр.

Ийнхүү “City Slide” Монголд ирлээ.

Sky Resort дээр болох “City Slide” энэ шоуг зоригсод хэзээнээс бэлтгэлээ хангаж, тасалбараа онлайнаар урьдчилан захиалсан учраас өнөөдрийн тасалбар нь аль хэзээний дуусчээ. Яагаад гэвэл, сүүлийн хэдэн жилд байгаагүй тэр сайхан уур амьсгал Монголд бий болох учраас тэр. Гэхдээ юмыг яаж мэдэх вэ зориод очиход буруудахгүй. Мянга сонсохоор нэг үз гэдэг шүү дээ. Гэхдээ энэ шоу ганцхан өнөөдөр болоод өнгөрөхгүй. Энэ сарын 5-ныг дуустал болно.

Гадаадын хөгжилтэй орнуудаас 25-30 доллар төлж байж ийм хэмжээний урт усан гулгуураар гулгах эрхээ авдаг бол 5-15 мянган төгрөгөөр л шавайгаа ханатал гулгана. Хүүхэд багачууд их л хөгжилтэй, бушуухан гулгах сан гэхээс тэсэж ядан байгаа харагдсан. “Усаар байлдах хажууд нь миа юм байна” гэж багачуул хөөрч харагдана лээ.

Харин та очихоор шийдсэн бол хувцсаа тохируулахаа мартуузай. Гулгана гэдгээ сайн бодолцох хэрэгтэй шүү. Харин орой “Будгийн Шоу”-нд оролцохоо ч санахад гэмгүй.

Л.ХАЛИУ

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж