Оросын аварга шалгаруулах тэмцээн өндөрлөв

Хуучирсан мэдээ: 2016.05.30-нд нийтлэгдсэн

Оросын аварга шалгаруулах тэмцээн өндөрлөв

Оросын эрэгтэй чөлөөт бөхийн үндэсний аварга шалгаруулах тэмцээн Якут улсын Якутск хотын “Триуф” спортын ордонд гурван өдөр үргэлжилж дууслаа. Тэмцээний сүүлийн өдөр 97 кг-ын жингийн шувтаргын барилдаанд олимпийн аварга Ж.Гацалов өрсөлдөгч бөх А.Болтукаевт 0:10 онооны харьцаагаар хожигдлоо. Харин 125 кг-ын жинд Дагестаны шигшээ багийн ахлагч, олимпийн хүрэл медальт, дэлхийн 3 удаагийн аварга Б.Махов дэвжээнд гарсангүй.

ТЭМЦЭЭНИЙ ДҮН:

        57 кг

1. Виктор Лебедев /Якут улс-Красноярскийн хязгаар, дэлхийн хошой аварга/
2. Александр Богомоев /Буриад улс-Эрхүү муж, Европийн спортын наадмын аварга/
3. Арыйан Тютрин /Москва муж-Якут улс/ 
3. Жамал Отарсултанов /Москва муж-Чечень улс, олимпийн аварга/

        61 кг

1. Егор Понамарёв /Якут улс/
2. Виктор Рассадин /Якут улс-Крым/
3. Вячеслав Ефремов /Якут улс/
3. Нюргун Скрябин /Якут улс/

        65 кг

1. Сослан Рамонов /Москва муж, дэлхийн хошой аварга/
2. Исраил Касумов /Красноярск/
3. Алан Гогаев /Алани/ 
3. Мурад Нухкадиев /Красноярскийн хязгаар/

        70 кг

1. Заурбек Сидаков /Умард Осети, Алани-Ханты-Мансийскийн өөртөө засах муж/
2. Радик Валиев /Умард Осети, Алани/
3. Ильдус Гиниатуллин /Татар улс/ 
3. Алибек Акбаев /Карачаево-Черкес улс/

        74 кг

1. Енуар Гедуев /Краснодар-Кабардин-Балкари, европийн 3 удаагийн аварга/
2. Денис Царгуш /Москва-Краснодарын хязгаар, дэлхийн 3 удаагийн аварга/
3. Хусейн Суюнчев /Карачаево-Черкес улс/ 
3. Ацамаз Санакоев /Умард Осети, Алани/

        86 кг

1. Анзор Уришев /Красноярскийн хязгаар-Кабардин-Балкари, европийн хошой аварга/
2. Александр Зеленков /Красноярскийн хязгаар/
3. Владислав Валиев /Умард Осет-Алани/
3. Шамиль Абдурахманов /Сахалин муж/

        97 кг

1. Анзор Болтукаев /Чечень улс/
2. Хажимурат Гацалов / Ханты-Мансийскийн өөртөө засах муж, олимпийн аварга/
3. Евгений Коломец /Москва муж/
3. Владислав Бацаев /Умард Осет, Москва/

        125 кг

1. Мухамази Магомедов /Красноярскийн хязгаар/
2. Бекхан Дукаев /Чечень улс/
3. Анзор Хизриев /Санкт-Петербург хот/
3. Балдан Цыжипов /Буриад улс/

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж