Өнөө шөнө шороон шуургатай

Хуучирсан мэдээ: 2016.05.27-нд нийтлэгдсэн

Өнөө шөнө шороон шуургатай

Малчид, иргэдэд зориулсан цаг агаарын мэдээ

Өнөө шөнө ихэнх нутгаар, маргааш говь, талын нутгаар салхи ширүүсэн шороон шуурга шуурч, нутгийн зүүн хагаст сэрүүснэ гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа.

2016 оны 05 дугаар сарын 27-ны 21 цагаас 05 дугаар сарын 28-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 14-19 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 6-11 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хангай, Хэнтэйн уулсаар хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 0-5 градус хүйтэн, бусад нутгаар 0-5 градус дулаан, өдөртөө Хангайн уулс, Туул, Тэрэлжийн голын хөндийгөөр  10-15 градус, бусад нутгаар 14-19 градус байна.  

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:  Үүлшинэ. Нутгийн хойд  хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж ихэнх нутгаар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр сэрүүсч 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус, өдөртөө бүх нутгаар сэрүүсч 11-16 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи  баруун хойноос секундэд 7-12 метр, өдөртөө зарим үед секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 12-14 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд ихэнх нутгаар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр сэрүүсч 1-6 градус, бусад нутгаар 7-12 градус, өдөртөө  бүх нутгаар сэрүүсч 15-20 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүлэрхэг. Өдөртөө үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос шөнөдөө секундэд 14-16 метр, өдөртөө секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 10-12 градус дулаан байна. 

2016 оны 05 дугаар сарын 29-нөөс 06 дугаар сарын 02-ныг хүртэлх
 цаг агаарын урьдчилсан төлөв:  

29 болон 6 сарын 1-нд Алтай, Хангайн уулсаар, 30-нд төвийн нутгийн зарим газраар  бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. 

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж