Иргэн С.Ганзориг өнөөдөр /05.23/ Дархан-Уул аймгийн Засаг дарга А.Энхболдыг албан тушаалаа урвуулан ашиглан, өрсөлдөгчөө сонгуульд нэр дэвшүүлэхгүй байгаа талаар мэдээлэл хийлээ.
Тус аймгийн Засаг дарга А.Энхболд нь өнгөрсөн оны 12 дугаар сарын 9-ний өдөр тус аймагт Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргаар ажиллаж байсан иргэн С.Ганзоригийг Засаг даргын захирамжаар төрийн албанд нэг жил ажиллах эрхгүйгээр үндэслэлгүй ажлаас халсан байна. Энэ шийдвэрийг захиргааны хэргийн анхан шатны шүүхээр хууль бус гэж үзэн гомдол гаргасан ажээ.
Иргэн С.Ганзориг ажлаас чөлөөлөгдөх хугацаандаа Монгол ардын намд элсэн 15 дугаар багийн намын гишүүд, дэмжигчдийн саналаар энэ оны орон нутгийн сонгуульд нэр дэвшихээр хуулийн хугацаанд холбогдох материалыг бүрдүүлэн аймгийн Сонгуулийн хороонд өгсөн байжээ.
Энэ талаар иргэн С.Ганзориг “Аймгийн Засаг дарга давзаалдах шатны шүүхэс гомдлоо татан авч, хуралдааны товыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээх захирамж гаргасан. Энэ шийдвэрийг би, өмгөөлөгч маань ч мэдээгүй байсан. Аймгийн Сонгуулийн хороо нь аймгийн Засаг даргын энэ захирамжийг үндэслэн төрийн албанд эргэн томилогдсон тул нэр дэвшигчийн шаардлага хангаагүй гэдэг үндэслэлээр татгалзсан” хэмээн гомдолтой байгаагаа ярилаа.
Тэрээр Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг дээр Аймгийн Засаг дарга А.Энхболд нь бие даан нэр дэвшиж байгаа учраас өрсөлдөгчөө эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж байгаа хэмээн үзэж, холбогдох байгууллагад хандахаа мэдэгдэнэ гэв.
А.СҮРЭН