Зарим аймгийн залуучуудын 10 хувь нь вакцинд хамрагджээ

Хуучирсан мэдээ: 2016.05.16-нд нийтлэгдсэн

Зарим аймгийн залуучуудын 10 хувь нь вакцинд хамрагджээ

Улаанбурхан-улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтыг өнгөрсөн долоо хоногийн  пүрэв гариг /2016.05.12/-аас эхлүүлсэн. Энэ удаагийн вакцинжуулалтад  18-30 насныхны бүх хүмүүсийг хамруулж байгаа. Эрүүл мэнд спортын яамнаас нэмэлт дархлаажуулалтын явцын мэдээг өчигдрийн /2016.05.15/  15.00 цагийн байдлаар гаргажээ.

Дээрх зураг болон хүснэгтээс харахад зарим аймаг орон нутагт вакцинд хамрагдах ёстой хүмүүсийн 10 хувьтай тэнцэх хэмжээний хүмүүс л тариагаа хийлгэсэн байна.Тиймээс 18-30 насны залуучуудыг вакциндаа идэхтэй хамрагдахыг уриалъя.

Эмэгтэйчүүд вакцинд хамрагдахдаа жирэмсэн эсэх, жирэмслэхээр төлөвлөж буй хугацаагаа тооцох хэрэгтэй гэдгийг эмч нар сануулж байна. Бусдаар сөрөг заалт, нөлөөлөл байхгүй учир тавдугаар сарын 25-наас өмнө амжиж, вакцин хийлгэхийг эмч мэргэжилтнүүд санууллаа.

Нийслэлийн хэмжээнд урьдчилсан байдлаар 18-30 насны 301 мянга гаруй залуучууд нэмэлт вакцинжуулалтад хамрагдана гэсэн урьдчилсан тоо гарсан. Тэднийг вакцинд хамруулахын тулд вакцинжуулалтын байнгын цэг 142, түр цэг 641, явуулын баг 147-г ажиллуулж байна. Иргэд өрхийн эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд хандаж улаанбурхан-улаанууд өвчний эсрэг дархлаажуулалтад хамрагдаж болох юм.

Д.ЦЭЭНЭ

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж