Та өөрийгөө дагагч гэж бодож байна уу? Удирдагч болохыг хүсэж ирсэн үү? Энэ хоёрын ялгаа нь юу юм бол?
Удирдагчийн байр суурь илүү их хариуцлагыг дагуулдаг. Түүний хажуугаар илүү их боломж, хүндлэл, амьдралаа хянах удирдлагыг өгч чаддаг. Зарим хүмүүс удирдагч болохоос эмээж, том механизмын нэгэн хэсэг байхыг илүүд үздэг. Харин үлдсэн хэсэг нь өөрийн хувь тавилангаа гартаа оруулахыг хүсдэг. Та өдийг хүртэл дагагч байсаар ирсэн ч ирээдүйд удирдагч болж чадах болов уу?
Яагаад удирдагч болж чадна гэж?
Хүмүүс удирдагч болж төрдөггүй харин удирдагч болж хөгждөг гэлцдэг.
- Өөртөө итгэх итгэл. Зарим хүмүүс төрөлхийн өөртөө итгэх итгэл сайтай байдаг. Харин ихэнх хүмүүсийн хувьд чаддаг болтлоо жүжиглэх шаардлагатай болдог. Удирдагчид өөртөө итгэх итгэлтэй харагдах ёстой. Тэдний дотроо юу гэж бодож байгаа нь сонин биш. Энэ чадварыг хөгжүүлэх бүрэн боломжтой юм.
- Мэдлэг. Хувь хүний хураах мэдлэгт хязгаар гэж байдаггүй.
- Чадамж. Дасгал сургуулилтын дүнд чадамж бий болдог. Хэрэв та төрөлхийн л сайн биш бол уйгагүй хичээл зүтгэл гаргасны дүнд сайн болж болно.
- Шийдэмгий байдал. Энэ бол зарим хүмүүст төрөлхийн заяагдсан чадвар. Гэхдээ бидний хувьд уг чадварыг бас л хөгжүүлж болно. Шийдвэртээ бат зогсож, асуудлыг шийдэх гэж зүтгэдэг чадварыг дасгал, сургуулилт бий болгодог.
- Хүндлэл. Та хүн бүрийг хүндэтгэж сурах хэрэгтэй. Таны удирдагч эсвэл дагагч гэдэг огт хамаарахгүй. Хэрэв энэ чанарыг өөртөө цогцлоож чадахгүй бол удирдагч болох эрх алга.
- Харилцаа. Зарим хүмүүс төрөлхийн л харилцааны чадвар сайтай байдаг. Та уг чадварыг мөн л хөгжүүлж чадна.
- Удирдагч болох нь
Амьдралынхаа явцад удирдагчийн чанарыг олж авч болдог. Харин түүнийг олж авах дөрвөн арга бол:
1.Туршлага: Эхний арга таны нутаг дэвсгэрт байдаг. Та тусгайлсан салбар, оршин буй газар, ажлын үүрэг хүлээсээр их хугацааг өнгөрөөх тусам таны мэдлэг зузаардаг. Та нарийн оролт, гаралтыг төвөггүй мэдэж, хавсарсан чадварууд болох мэдлэг, харилцааны чадвар, өөртөө итгэх итгэлийг явцдаа олж авдаг. Удирдагч болоход энэ бүгд хэрэг болдог. Энэ бол таны эхний алхам. Эхний алхмыг төрөлхийн гэж хэлж болох бөгөөд энэ нь тусгайлсан салбарт гаршиж буйн илрэл юм. Шаргуу ажиллаж, өөрийгөө хөгжүүлсээр байвал тухайн ажилд хамгийн сайн зохицох нэгэн болж чадна.
2.Дээш өсөлт. Та нэг шөнийн дотор дагагчаас удирдагч болох шаардлагагүй. Энэ хоёр үүргийн голд оршдог ‘завсрын албан тушаалууд’ гэж бий. Үүний сонгодог жишээ бол менежер юм. Тэд байгууллагын чухал шийдвэрийг гаргаж, хэтийн төлөвийг тодорхойлдоггүй. Гэхдээ байгууллага болон баг хоорондын төлөөлөгч, холбон харилцагчийн үүргийг хүлээн ажилладаг. Завсрын албан тушаалыг хайх хэрэгтэй. Түүний дараагаар удирдагчийн алба руу гараа сунгаарай. Цаг хугацааны явцад хэрэгцээтэй чадварууд хөгжсөөр л байдаг.
3.Үнэмлэхүй хүсэл. Үнэмлэхүй хүслийн хүчээр чадвараа хөгжүүлж, удирдагч болж чадна. Хачин сонсогдож байна уу? Дэлгэрэнгүй тайлбарлавал: Өөрийгөө шинжих цагийг гаргах хэрэгтэй. Салбарынхаа манлайлагч болоход яг ямар чадамж, чадвар, мэдлэгийн хүрээг эзэмших шаардлагатай болох жагсаалтыг гаргана. Түүний дараагаар жагсаалтад дээрх зүйлсийг аажмаар өөрийн болгох юм. Энэ арга нь тодорхой хэмжээний цаг, эрч хүч, хүслийг авах боловч хөгжлийн горимд оруулж чадна.
4.Хэрэгцээ. Заримдаа усанд сэлэхийг сурах хамгийн зөв арга нь усанд шидэгдэх байдаг. Уул нь удирдагчийн чадварыг туршлагаар хөгжүүлэх нь хамгийн найдвартай байдаг л даа. Гэвч зарим тохиолдолд удирдагчийн үүрэгт шуудхан дасах хэрэгтэй болдог. Тухайлбал өөрийн бизнесээ эхлүүлэх үед таны бэлэн байгаа эсэх огт хамаагүй болдог. Та хэрэгцээнийхээ хэрээр живнэ эсвэл сэлж сурна. Үүссэн нөхцөлөөс ирэх дарамт шахалт нь хэрэгцээтэй чадварыг хурдан эзэмшихэд тусалдаг. Энэ бол айдас хүргэм боловч илүү дөт арга юм.
Удирдагч болон хувиргах өөр олон аргууд бий. Гэхдээ эдгээр аргууд нь илүү найдвартай. Өөрийн замаа сонго. Замдаа асуудалтай тулгарвал бусдаас үлгэр жишээ, урам зориг ав. Эсвэл аяллаас өөр зүйлийг олж авсан ч болно. Ямартаа ч хойш ухрахгүй эсвэл байрандаа зогсохгүй байх хэрэгтэй. Түүнчлэн өөрийгөө сорьж, өөрчлөгдөхөөс айх хэрэггүй.
Эх сурвалж: biznetwork.mn