“Хүргэн хүү хүчтэй, Хүзүүний мах амттай”

Хуучирсан мэдээ: 2016.05.13-нд нийтлэгдсэн

“Хүргэн хүү хүчтэй, Хүзүүний мах амттай”

… Нэг тоглолтын бэлтгэл дээр Эрдэнэбаатар найруулагч “Өнөөдөртөө бичлэг тавьчихъя” гэж залхуурсан хөгжимчнийг “Дуучид ам барина, хөгжимчид гар барина, тэгэхээр бүжигчид хөл барих болж байна уу!” гэж зэмлэж билээ. Юу гэснийг нь эрхэм уншигч та ойлгосон биз ээ. Ийм битүү утгатай үгийг егөөдөл хэлц үг гэнэ. Энэ мэтээр төрсөн хэлц үгийн цаад утга цагийн салхинд бүдгэрч, төөрч будилуулах нь энүүхэнд. Хэлц үг хэрхэн түүх, уламжлал, соёл агуулдгийг хэдэн жишээгээр тайлбарлая.

 “Хүргэн хүү хүчтэй, Хүзүүний мах амттай” гэдэг нь хуримын үеэр хүргэний хүчийг үзэх гэж хонины чанасан хүзүүг гараараа мушгиж, үеэр нь салгуулах эртний ёстой холбогдоно. Түүнчлэн хуримын дараа эхнэр нөхөр хоёр бат бэх байхаа бэлгэдэн гурав хоног хүзүүний мах хувааж иддэг өөр нэг заншил бий. Ингэхээр хүзүүний махны амт махандаа биш, шинэхэн хос хамт идэхдээ байдгийг хэлсэн байна. Хэлц үгийг ажиж мөрдвөл хэдэн зуун жилийн үүх түүх, ёс журам хэдэн зуу, мянгаараа ингэж тодорч, сонин сайханг хуучлах нь ээ.

“Егөөтэй 99 тайлбар” номын “Сүүлийн тэмээний ачаа  биш, хүндлэл нь жин дардаг” өгүүллийн хэсгээс

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж