МЖБХ-оос олимпийн наадамд өрсөлдөх тамирчдыг зарлалаа

Хуучирсан мэдээ: 2016.04.27-нд нийтлэгдсэн

МЖБХ-оос олимпийн наадамд өрсөлдөх тамирчдыг зарлалаа

Монголын жүдо бөхийн холбооноос "РИО-2016" олимпийн наадамд оролцох шигшээ багийн тамирчдыг өнөөдөр зарлалаа. Тус холбооны удирдах зөвлөл, дасгалжуулагчдын хуралдаанаар эцсийн шийдвэрийг гаргажээ. 

Үүнд: 

Эрэгтэй: 

  • 60 кг Цэнд-Очирын Цогтбаатар
  • 66 кг Даваадоржийн Төмөрхүлэг
  • 73 кг Ганбаатарын Одбаяр
  • 81 кг Отгонбаатарын Ууганбаатар
  • 90 кг Лхагвасүрэнгийн Отгонбаатар
  • 100 кг Найдангийн Түвшинбаяр (Олимпийн алт, мөнгөн медальт)
  • +100 кг Баттулгын Тэмүүлэн

Эмэгтэй: 

  • 48 кг  Мөнхбатын Уранцэцэг (Дэлхийн аварга)
  • 52 кг Адъяамсамбуугийн Цолмон
  • 57 кг Доржсүрэнгийн Сумъяа (Дэлхийн аваргын хүрэл медаль)
  • 63 кг Цэдэвсүрэнгийн Мөнхзаяа (Дэлхийн аваргын хүрэл медальт, олимпийн V байр)
  • 70 кг Цэнд-Аюушийн Наранжаргал нар зодоглохоор боллоо. 

Монголын жүдо бөхийн холбооноос РИО-гийн олимпийн наадам эхлэхэд 100 хоног үлдсэн энэ өдөр тамирчдын нэрсийг албан ёсоор зарлалаа. 

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж