Маргааш сондгой тоогоор төгссөн машин хөдөлгөөнд оролцоно

Хуучирсан мэдээ: 2016.04.21-нд нийтлэгдсэн

Маргааш сондгой тоогоор төгссөн машин хөдөлгөөнд оролцоно

Замын цагдаагийн газар өчигдөр 302 дуудлага мэдээ мэдээлэл  хүлээн авснаас зам тээврийн ослын  221  дуудлага бүртгэгдсэн байна.  Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл  10 бүртгэгдэж,  13 хүн хүнд хөнгөн гэмтжээ. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн зургаа үүнээс сургуулийн насны зургаа, Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч хоёр байжээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 29 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн тухай ЗЦГ-аас мэдээллээ.   Тухайлбал: ХУД-ийн нутаг Богд Жавзандамба хутагтын гудамж 115 дугааар сургуулийн баруун замд T.Prius  маркийн авто машины жолооч Л нь явган зорчигч есөн настай эрэгтэй А-г мөргөж гэмтээсэн. СХД-ийн нутаг Орбитын зам Аврах тусгай ангийн урд замд D Tosca  маркийн авто машины жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож H.Starex  маркийн Б жолоочтой авто машинтай мөргөлдөж зорчигч найман настай эрэгтэй Э нарын хоёр хүн гэмтсэн.

АСЕМ –ын дээд түвшний  уулзалтын хүрээнд  зохион байгуулах Ази Европын  парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалт өнөөдөр Улаанбаатар хотод болж байна. Энэ үеэр зочин төлөөлөгчдийн аюулгүй байдал, гарч болзошгүй  гэмт хэрэг зөрчлөөс  урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний ачааллыг буруулах зорилгоор тээврийн хэрэгслийн сүүлчийн орон тэгш сондгойгоор ялган замын хөдөлгөөнд оролцуулж байна. Жолооч таны тээврийн хэрэгслийн тоо 0, 2, 4, 6, 8 төгссөн бол Пүрэв гарагт буюу өнөөдөр, 1,  3, 5, 7, 9 –өөр төгссөн бол маргааш буюу Баасан гарагт замын хөдөлгөөнд оролцохыг ЗЦГ-аас санууллаа.

Д.УУДАМ

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж