МАН-ын Удирдах зөвлөл хуралдана

Хуучирсан мэдээ: 2016.04.18-нд нийтлэгдсэн

МАН-ын Удирдах зөвлөл хуралдана

Монгол Ардын нам өнөөдөр 14.00 цагаас Тусгаар тогтнолын ордондоо Бага хурлаа хуралдуулахаар товлосон. Үүний өмнө өглөө 9.00 цагаас Бага хурлынхаа гишүүдэд сургалт зохион байгуулжээ. Харин Бага хурлаа хуралдуулахаас өмнө МАН-ын Удирдах зөвлөл нь хуралдаж, МАХН-тай нэгдэх асуудлаар шийдвэр гаргах юм байна. Удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийг Бага хурлаар хэлэлцэж, өнгөрсөн жилээс эхлэн хөндөгдсөн  МАХН-тай нэгдэх эсэх асуудлыг нэг тийш нь шийдвэрлэх аж.  Мөн Бага хурлаараа Сонгуулийн мөрийн хөтөлбөрөө ярилцах юм байна. Хэрэв МАХН-тай нэгдэх шийдвэр гарсан тохиодолд Сонгуулийн мөрийн хөтөлбөр дээрээ хоёр нам хамтран суух гэнэ.

Б.БАТ

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж