ШУА-ийн хүрээлэнгүүдийг Их сургуулиудтай нэгтгэх талаар ерөнхий сайд хэлсэн. Харин үүнийг ШУА-ийнхан эсэргүүцэж жагсаал хүртэл зохион байгуулсан билээ. Тэд ерөнхий сайдад өгсөн шаардах бичгийн хариу ирээгүй учраас ирэх долоо хоногт мөн жагсаал зохион байгуулахаар төлөвлөөд байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан талаараа өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.