АНУ-ын арми Трампыг дэмжив

Хуучирсан мэдээ: 2016.03.22-нд нийтлэгдсэн

АНУ-ын арми Трампыг дэмжив

Урьдчилан явуулсан санал асуулгаар АНУ-ын арми Дональд Трампыг сонгож байна.  Ардчилсан намын нэр дэвшигчдээс Сандерс  Трампаас  таван хувиар хоцорчээ.

Зэвсэгт хүчин нь зүгээр нэг ерөнхийлөгчийн төлөө санал өгөхгүй. Тэд ерөнхий командлагчаа тодруулж байгаа юм. Улс төржихгүй, жендерийн ялгааг харгалзахгүй гэдэг ч Америкийн цэргийнхэн энэ асуудал  дээр “эр хүн шиг” ханддаг зуршилтай.

Тэр нь тэдний дунд Хиллари Клинтон харьцангуй бага  11,7 хувийн дэмжлэгтэй байгаа нь нэгийг өгүүлнэ. Тэрээр эрчүүдээс зөвхөн Рубиогийн өмнө байсан юм. Хэрэв ардчилсан намаас нэр дэвшигчийг сонгоно гэвэл Берни Сандресийг л тэд сонгож байна. Тэрбээр 21,9 хувийн  дэмжлэгтэй.

Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн цэргийнхэн дундах чансаа

Америкийн агуу орон болгон сэргээнэ гэж амласан Дональд Трампыг тэд дэмжиж байна. Цэргийнхэнд түүн шиг сайхан амлалт гэж юу байх билээ. Трампын дэмжлэг нь 26,90 хувьтай байгаа юм.  Сонирхолтой нь цэргийнхнийг  нэр дэвшигчдийн эдийн засгийн хөтөлбөр их татсан байлаа. Марко Рубио хөтөлбөрийн тэргүүлэх салбараар Батлан хамгаалахыг  сонгосон ч  түүнийг дөнгөж 9,33 хувь нь  дэмжжээ.

MilitaryTimes хэвлэлийн шинжээчид армийг бүхлээр нь авч үзэхийн зэрэгцээ цэргийн төрлүүдээр бас дүгнэжээ. Флот болох нисэх хүчин Сандерсыг дэмжсэн бол тусгай хүчнийхэн Трампыг ерөнхий коммандлагч болж чадна хэмээн 30 гаруй хувийн санал өгчээ. Сандерсын төлөө 15 хувь нь, харин Хилларийг  дөнгөж долоон хувь нь дэмжжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж