Кетчуп ба кроссын шаахай

Хуучирсан мэдээ: 2016.01.27-нд нийтлэгдсэн

Кетчуп ба кроссын шаахай

Машин үйлдвэрлэлээс хол компаниудын “цай уух зуураа” бүтээсэн гайхалтай машинуудыг танилцуулж байна.

United Nude Lo Res. Гутал үйлдвэрлэгч United Nude компани хоёр суудалтай ер бусын төрхийн машиныг бүтээв. Үндсэн загвараар домогт Lamborghini Countach-ийг дууриасан гэж мэргэжилтнүүд нь хэлж байна.

Countach бүхээг нь тусгай дижитал төхөөрөмжүүдээр гурван хэмжээт зураг төслиг бэлтгэжээ. Үүний дараа Lo Res бүхээгийг хийсвэр стилийн баримал шиг зохиожээ.

Бүхээгийг тунгалаг поликарбонат материалаар хийсэн бөгөөд  цахилгаан хөдөлгүүрээр дээш сөхөгдөн онгойдог. Дотор нь хоёр хүн цувран суудаг. Lo Res машин нэг цахилгаан хөдөлгүүртэй, 50 км цагийн хурдтай.

Samsung SM5 Nova. Бүх төрлийн цахим төхөөрөмж үйлдвэрлэгч “Самсунг”-ийн машины түүх нь 1994 онд эхэлжээ. Эхлээд хэд хэдэн загвар гаргаж үзээд 1990-ээд оны сүүлчээс гэр бүлийн хэрэгцээний SM5 машиныг үйлдвэрлэжээ.

Samsung компанийн автын салбарын түнш нь эхлээд Nissan байсан юм. Харин хэсэг хугацааны дараа түүнийг Kia эзэмшиж эхэлжээ. 2000 оноос компани Renault-гийн түнш болжээ. Өнгөрсөн оноос үйлдвэрлэж эхэлсэн дөрвөн хаалгат тэрэг нь Renault Latitude загварын  шинэчлэлт болж байгаа.

Одоо Samsung Motors-ийн шугамд өөр хоёр седан (бага SM3ба тэргүүлэгч SM7), мөн түүнчлэн кроссоверууд QM3, QM5 байгаа. Машиныг Өмнөд Солонгос болон Чилийн зах зээлд худалддаг.

Smart City Coupe.“Смартуудын” түүх 1970-аад онд –Даймлер Бенц”-ээс эхтэйг тэр болгон мэдэхгүй байх. Энэ төсөлд Швейцар цагны Swatch компани оролцсон гэж бүүр мэдэхгүй байх.

Swatch компанийн мэргэжилтнүүд төсөлд 1989 онд нэгдэн сонгодог хийцийн “Смарт”-ын өвөрмөц дизайн, гадаад төрхийг хариуцах болжээ.

Daimler-Benz ба Swatch ихээхэн чармайж хөдөлгүүрийн үйлдвэртэй болсон ч анхны загвар City Coupe нь зөвхөн 1998 онд зах зээлд гарчээ.

Nike One.Хувцас, гутлаараа алдартай Nike компанийн спорткар ийм харагдах байжээ. Гэвч  энэ машин виртуаль-чиг хандлагын завгараас хэтэрсэнгүй.

2000-аад оны дундуур гарч ирсэн анхны загвар нь 2022 онд ийм машин гарч ирэх ёстой гэж ирээдүйг харжээ. Карбон-титанын зохиомжийн машин нь 750 кг жинтэй бөгөөд иновацийн дамжуулалтын хөдөлгүүр нь түүнийг цагт 370 км хурдлуулах байлаа.

Nike One төслийн гол нь конвергент гэх онцгой сэтгэлгээний технологи ба удирдлагад байгаа юм. Үүгээр жолооч нь булчингийнхаа тусламжтайгаар машиныг жолоодох юм.

Phantom Corsair. Хүнсний Heinz брэндийг үүсгэгч Хайнцын гэр бүл хөрөнгөөсөө болж маргаагүй бол дэлхий кетчуп үйлдвэрлэгчийн уралдааны машиныг хүмүүс харах байлаа. Бүр 1930-аад онд шүү дээ.

Phantom Corsair төсөл нь компанийг үндэслэгч Раст Хайнцын хүүгийн бүтээл байсан юм. Маш футурист дизайн, агаарын урсгалын эх биеийн хэлбэр, намхан бүхээг (дөнгөж 140 сантиметр) зэрэг онцлог нь “Фантом” машиныг эрэлттэй болгох боломжтой байсан ч том Хайнц хүүдээ мөнгө өгсөнгүй.

Раст мөнгө олоод ажлын загварыг гаргасан юм. Зургаан метрийн урттай, хоёр тонн  машиныг 190 морины хүчтэй V8 хөдөлгүүр, дөрвөн шатлалын хурдын хайрцгаар тоноглосон ба машины дээд хурд нь цагт 185 км байлаа. Тэрээр машинаа үйлдвэрлэхээр төлөвлөж байсан ч 1939 онд нас барж мөрөөдлөө биелүүлж чадсангүй.

Messerschmitt KR200. Германы онгоц үйлдвэрлэх концерн Messerschmitt дэлхийн хоёрдугаар дайны дараа үндсэн үйл ажиллагаагаа зогсоон автомашин үйлдвэрлэх болов. Түүний үр дүнд алдартай микрокарууд бий болжээ.

Анхны модель нь KR200 бөгөөд тэр нь эдгээр зураг дээрх машин юм. Аэродинамикийн ер бусын хэлбэр нь компани онгоц хийж байснаас үүдэлтэй. Машины хөдөлгүүр 10 морины хүчтэй, цагт 90 км-ын дээд хурдтай.

KR200 нь амжилттай загвар болсон бөгөөд эхний жилдээ 12 мянга гаруй машиныг үйлдвэрлэсэн байв.Хожим Messerschmitt загвараа хэд хэдэн удаа сайжруулжээ. Өөр микрокар ч бүтээсэн байв.

Жолоочгүй автомобиль Google. Google машин одоогоор тодорхой нэр аваагүй, гэхдээ жолоодлогын бүрэн хэмжээний систем нь гол онцлог юм.

Google жолоочгүй ситемийг өөр компанийн машинууд дээр туршиж байгаад өөрсдийн загварт 2014 онд шилжжээ. Машины сенсорууд нь хөлбөмбөгийн хоёр талбайн  хэмжээний орчинг сканерддаг ажээ.

Өнөөдөр Гуугл-ийн машины туршилтыг АНУ-ын Невада, Калифорни мужийн нийтийн ашиглалтын зам дээр хийсэн. Машины хурдыг 40 км.цаг гэж тогтоож өгчээ. Мөн бүхээгт нь заавал нэг хүн байлгах шаардлагыг тавьжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж