Намын бүлгүүд хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2016.01.11-нд нийтлэгдсэн

Намын бүлгүүд хуралдаж байна

УИХ дахь Ардчилсан намын бүлэг Төрийн ордны “А” танхимд, УИХ дахь МАН-ын бүлэг “Б” танхимд тус бүр ээлжит хуралдаанаа хийж байна.

УИХ дахь Ардчилсан намын бүлэгт УИХ-ын дарга З.Энхболд мэдээлэл хийжээ. Одоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр Улс төрийн намын тухай хуулийн төслийг танилцуулж, гишүүдэд тодорхой мэдээлэл өгч буй аж. Дээрх хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч санаачлан боловсруулсан юм. Энэ долоо хоногт УИХ-аар Улс төрийн намын тухай хуулийн төслийг хэлэлцэхээр болоод буй.

УИХ дахь МАН-ын бүлэг мөн дээрх хуулийн төслийг хэлэлцэж буй аж. Харин УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг хуралдаж эхлээгүй байгаа юм.

Г.ДАРЬ

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж