Хятад зээлийн хямралд орвол мөнгөн тэмдэгт юанийн ханш энэ 2016 онд 15 хувь эсвэл түүнээс ч илүү унах магадлалтайг Лондонд төвтэй “Omni Partners” хөрөнгө оруулагчаас мэдээлж байна. Юанийн ханш өнгөрсөн долоо хоногт ам.долларын эсрэг таван жилийн хугацааны хамгийн доод түвшинд хүрч суларсан юм. Юанийн ханш өнгөрсөн долоо хоногт 1.4 хувиар унажээ. Юанийн ханш сулрах нь Хятадын экспортын салбарыг дэмжих боловч гадаад валютын зээлдэгчдэд эрсдэл учруулах аж. Валютын ханшийг сулруулснаар өрийн хэмжээ ДНБ-ны 280 хувьд хүрсэн гэнэ. Хятадын засгийн газар өнгөрсөн наймдугаар сард юанийн ханшийг сулруулсан юм. Юанийн ханшийг сулруулснаар валютын гадагш урсгал нэмэгдэж, гадаад валютын нөөц буурахад хүргэжээ.
“Goldman Sachs” хөрөнгө оруулалтын группын энэ 2016 оны урьдчилсан таамагт юанийн ханш уналтыг 6.60-7 ам.доллар болгон бууруулсан байна. Харин “ABN Amro” 6.55-6.70, “Macquarie Bank Ltd.” 6.43-6.7, “Standard Chartered Plc” 6.62 ам.доллар хэмээн таамаглаж байна.
Хятадын төв банкнаас энэ онд илүү хямгач мөнгөний бодлого баримталж, юанийн ханшийг тогтвортой байлгахад анхаарахаа мэдэгджээ.
Б.АНХТУЯА
ЭХ СУРВАЛЖ: BLOOMBERG