Хойд Солонгост "oppa" гэдэг үгийг хэрэглэх хориотой

Хуучирсан мэдээ: 2025.05.31-нд нийтлэгдсэн

Хойд Солонгост "oppa" гэдэг үгийг хэрэглэх хориотой

Хойд Солонгост "oppa" гэдэг үгийг хэрэглэх хориотой

Хойд Солонгос улс социалист бус соёлыг түгээн дэлгэрүүлэхгүйн тулд хуулиа чангатгаж байна. Зарим тохиолдолд цаазын ял ч оноож магадгүй болсныг тус улсын Хууль зүйн яам Баасан гаригт /2025.05.30/ мэдэгдлээ.

Тэр дундаа Өмнөд Солонгосын соёлын давалгааг үүнд тусгайлан тусгажээ. Тухайлбал, "oppa" гэсэн нэр томъёог хэрэглэх нь тухайн хүнийг аюулд учруулж болзошгүй аж. Өмнөд Солонгосын охид эмэгтэйчүүд "oppa" гэдэг үгээр ах, дүү нараа, цаашилбал, хайртай эрэгтэйгээ дууддаг.

Хууль зүйн яамны мэдээлснээр 20-30 насны хойд солонгос бүсгүйчүүдийн дунд энэ үгийн хэрэглээ ихсэх болжээ.

Бүхэлд нь авч үзвэл, Хойд Солонгос улс цаазын ял оногдуулдаг эрүүгийн гэмт хэргийн тоог 11-ээс 16 болгож нэмэгдүүлж байна. Хоёр Солонгосын харилцаа дайсагналцсан шинж чанартай болж хувирсныг тусгахын тулд өмнө нь байсан нэгдэх тухай заалтуудыг хасчээ. Түүнчлэн төрийн далбаа, сүлдийг гэмтээсэн гэмт хэрэг шинээр нэмэгдсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: Korea Herald

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж