Инстаграмын одуудаа “Flex” хэтэрвэл “Fail” болно шүү!

Хуучирсан мэдээ: 2025.05.31-нд нийтлэгдсэн

Инстаграмын одуудаа “Flex” хэтэрвэл “Fail” болно шүү!

Инстаграмын одуудаа “Flex” хэтэрвэл “Fail” болно шүү!

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн огцрох асуудал нэгэн залуу бүсгүйн Инстаграм хуудаснаас эхлэлтэй гэхээр сошиал нөлөө, хариуцлагын тухай хөндөх цаг ирснийг харуулж байна. 


Сошиал орчинд амьдралын хэв маягаа “flex”-дэх буюу тансаг хэрэглээ, амжилтаа харуулах, гайхуулах нь өнөө үед хэвийн үзэгдэл болсон. Гэхдээ энэ нь хэтрэх аваас хувь хүний нэр хүндээс давж, улс төр, нийгмийн түвшинд хүртэл нөлөөлж болохыг бид сүүлийн өдрүүдэд бодитоор харлаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн огцрох эсэх асуудал олон нийтийн анхаарлын төвд байна. Гэхдээ энэ асуудлын суурь шалтгаан, эхлэл нь түүний хүүгийн найз бүсгүйн Инстаграм хуудснаа нийтэлсэн тансаг хэрэглээтэй холбоотой зураг, бичлэгүүд байсан. Тухайн бүсгүй төрийн албан хаагч биш ч түүний амьдралын хэв маяг “татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжиж байна” гэх хардлагыг төрүүлж, олон нийтийн шүүмжлэлийг лавшруулсан юм.

Ингэснээр сошиал орчинд нөлөөтэй зарим инфлюенсерүүд, одууд өөрсдийн тансаг хэрэглээтэй холбоотой зураг, контентуудыг устгах, хаягаа түр хаах зэрэг алхам хийхэд хүрсэн нь сошиал платформ дахь хариуцлагын талаарх шинэ хандлагыг харуулж байна.

Энэ бол нэг хүний асуудал биш. Харин ч олон нийтэд нөлөө үзүүлдэг хүмүүс, олны танил гэр бүл, улс төрийн хүрээллийнхэн амьдралаа хэрхэн хуваалцах нь нийт ард түмний хүлээлт, итгэл үнэмшилд хэрхэн нөлөөлдөгийг харуулсан тод жишээ.

Ямар мөнгөөр, юу хэрэглэж, яаж амьдарч байгаагаа сайн санах хэрэгтэй.

Өөрийн амьдралыг хуваалцах нь буруу биш. Гэхдээ хуваалцаж буй контент бүр нийгмийн сэтгэл зүйд ямар мэдрэмж, ямар мессеж өгч байгааг анзаарах шаардлага бий. Тэр тусмаа төрийн өндөр албан тушаалтнууд, улстөрчдийн ойрын хүмүүсийн хувьд бүр ч өндөр хариуцлага хүлээх хэрэгтэй болж байна.

Тансаг хэрэглээ бол гэм биш. Харин түүгээр бусдад "сургаал" айлдах, бодит амьдралаас тасарсан мессеж түгээх нь эргээд олон нийтийн уур бухимдлыг өдөөж, улс төрийн хүртэл суудал ганхуулах эрсдэлтэйг бид харлаа. Тиймээс “flex” хийхээсээ өмнө хэн үзэж байгааг, ямар цаг үед байгааг бодох ухаалаг хэрэглээг инфлюенсерүүдээс шаардаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж