Орос Украиныг чөлөөт худалдааны бүсээс хасна

Хуучирсан мэдээ: 2015.12.17-нд нийтлэгдсэн

Орос Украиныг чөлөөт худалдааны бүсээс хасна

 

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Украиныг чөлөөт худалдааны бүсээс хасах зарлигт гарын үсэг зуржээ. Украин Европын холбоотой чөлөөт худалдааны бүсийг нээх ирэх нэгдүгээр сарын 1-ны өдрөөс эхлэн ОХУ-тай хийсэн гэрээ нь цуцлагдах аж. Украин нь ОХУ-тай 2011 онд чөлөөт худалдааны гэрээ байгуулсан байв.

 

Украин Европын холбооны чөлөөт худалдааны бүсэд нэгдэх нь ОХУ-ын эдийн засгийн аюулгүй байдал, ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхийг ерөнхийлөгч Владимир Путин мэдэгджээ. Украины чөлөөт худалдааны бүсээр дамжин Европын импортын бараа Орост татваргүй орж ирэх юм. Украин нь ОХУ-тай чөлөөт худалдааны бүсийг алдсанаар 600 сая ам.долларын хохирол амсахыг ерөнхий сайд Арсений Яценюк өмнө нь мэдээлсэн юм.

 

Үүний зэрэгцээ Украины засгийн газраас Крым хойгтой худалдаа хийхийг 30 хоногийн хугацаанд хориглох тухай мэдэгджээ.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж