Хойд Солонгосын хамтлаг нутаг буцжээ

Хуучирсан мэдээ: 2015.12.13-нд нийтлэгдсэн

Хойд Солонгосын хамтлаг нутаг буцжээ

Хойд Солонгосын охидын поп хамтлаг “Moranbong” Бээжин хотноо өчигдөр  /XII.12/ тоглолтоо хийх байсан ч нутаг буцсан байна. Хамтлагийн охид тоглолт эхлэхээс хэдхэн цагийн өмнө Бээжингийн нисэх буудлаас буцаж буй зургийг Синьхуа агентлаг нийтэлсэн аж. Одоогоор охидын хамтлаг тоглолтод оролцолгүй нутаг буцсан шалтгаан тодорхойгүй байна. Мөн Пхеньян болон Бээжингийн албаныхан тайлбар хийгээгүй байна. Энэ нь “Moranbong” охидын хамтлагийн гадаадад хийж буй анхны тоглолт болох байв.

Хятад болон Хойд Солонгосын харилцааг сайжруулах зорилготой урлаг соёлын арга хэмжээ энэ амралтын өдрүүдэд /XII.12-14/ Бээжинд болж байна. Уг тоглолтод Хойд Солонгосын улсын гавьяат найрал дууны чуулга оролцох аж.

Цэргийн дүрэмт хувцсаар жигдэрсэн хамтлагийн  охид, Хөдөлмөрийн намын өндөр албан тушаалтнууд болон Хятадын элчин сайдын хамт уржигдар Бээжинд ирсэн байв. Moranbong” охидын хамтлагийг 2012 онд Ким Чен Уны тушаалаар байгуулсан аж. Хойд Солонгосын "Spice Girls” гэж нэрлэгддэг тус хамтлаг таван гишүүнтэй юм.

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж