Эмма Ватсоны өөрчлөлт

Хуучирсан мэдээ: 2011.06.14-нд нийтлэгдсэн

Эмма Ватсоны өөрчлөлт

“Харри Поттер” киноны шидтэнүүдийн сургуулийн бяцхан сурагч Хармони буюу жүжигчин Эмма Ватсон “Vogue” сэтгүүлийн нүүрэнд хэний ч төсөөлөөгүй зураг авахуулж бас нэг шидээ гаргасан ажээ. “Vogue” сэтгүүл шаргал үстэй хонгорхон охин биш жинхэнэ бүсгүйг нээн харуулсан гэнэ. “Харри Поттер” кино  Эмма Ватсонд  асар их амжилт нэр хүнд авчирсан ч Хогвартын  сургууль ард хоцорч, шоу бизнесийн хатуу ертөнц түүнийг  хүлээж буй. Эмма Ватсон “Харри Поттер” кинонд хамтран тоглосон жүжигчин Даниел Рэдклиффийн дотно харилцааны талаар цуу яриа дэгдсэний дараа нэгэн ярилцлагадаа “Бид нэг нэгнээ үгээ мартахад нь сануулж тусалдаг байсан. Өөр юу ч байгаагүй.” гэжээ.
Эмма Ватсон  “One Night Only” хамтлагын гоцлол дуучин Жорж Грегтэй үерхэж байсан ч удалгүй салсан билээ. Тэрбээр нэр хүндээс нь болоод залуус өөрт нь халдаж зүрхэлдэггүй гэж ярьдаг ажээ. Жүжигчин бүсгүйн ганц шүтээн нь рокын домог болсон Америкийн дуучин, яруу найрагч Патти Смит гэнэ. Эмма Ватсон  “Би Патти Смит шиг амьдарч, түүн шиг бичдэг болмоор байна” гэж ярьсан байна.
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж