“Frame” нэгэн шинэ ролик танилцуулав. Түүнд Наташа Поли “Alert Amour” дууг дуулсан байсан бөгөөд хамгийн гайхалтай нь загвар өмсөгч бүсгүй мэргэжлийн өндөр төвшинд дуулсан байв.
Олон загвар өмсөгч ярилцлагадаа жүжигчин болох мөрөөдөлтэйгээ ярьсан байдаг. Жүжиглэх нь загварын үйл ажиллагаатай ойролцоо мэт харагдаж магадгүй. Гэхдээ огт өөр дадал зуршил, чадвар, жүжиглэх авъяас шаарддаг. Мөн тэднээс олон нь рекламын роликт дуулж, хувийн туршилтынхаа төлөө нэртэй рокеруудтай найзалдаг гэнэ. Одоо загвар өмсөгч нарын хөгжмийн туршилтуудын сонирхолтойгоос нь танилцуулья.
Рекламд Наташа Полигаас гадна Жизель Бундхен дуулж байлаа. 2013 онд H&M брэндэд зориулагдсан видеороликт тэрээр The Kinks гэх жараад оны британи хамтлагын “All Day and All of the Night” зохиомжийг дуулжээ. Түүнийг нь UNICEF-т зориулан хандив өргөөд YouTube дээрээс авч болно. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Жизель бас нэг зохиомжийг дуулсан бичлэгээ H&M рекламын кампанид бүтээсэн байлаа. Тэрээр “Blondie Heart of Glass” дууны франц дижей Боб Синклерийн цахилгаан хөгжим, бүжигт хувилбарыг дуулжээ.
“Анна Карина” киноны Сорокина гүнжийн дүрийг бүтээн жүжигчний авъяасаа Кара Делевинь муугүй харуулсан юм. Дараа нь “Сахиусан тэнгрийн нүүр” киноны хоёрдугаар дүрийг эцэст нь “Цаасан хот” киноны гол дүрийг Кара бүтээн өмнөхөө бататгажээ. Карл Лагерфельдын бишэрдэг загвар өмсөгч маань “Chanel Paris — Salzburg 2014/15 Métiers d'Art”үзүүлбэр дээр Фаррель Уильямстай хамтран дуулж байв. Үүнээс жилийн өмнө тэрээр “Sun Don't Shine” зохиомжийг Уилл Хердтай хамтран дуулаад бичүүлжээ.
Загвар өмсөгчдийн дунд өөрийн хөгжмийн сонирхолоо ихээхэн дээдэлсэн хүмүүс бий. Lui мэтийн сэтгүүлүүдэд зургаа гаргуулсаар байгаа Карен Элсон сүүлийн арван жилд дуучин гэдгээр илүү алдаршаад байгаа юм. Карен зургаан жил Жейк Уайттай гэрлэсэн байхдаа “The Stripes” гэх гэр бүлийн хамтарсан хэд хэдэн бичлэг хийлгэн дуулсныг хэлэх хэрэгтэй болов уу.
“Saint Laurent SS 16” үзүүлбэр дээр тайзнаа эргэн гарч ирсэн загвар өмсөгч Агнесс Дейны хөгжмийн амжилт тийм ч сүртэй биш. Гэхдээ, “Five O'Clock Heroes” хамтлагтай “Who” зохиомжийг хамтран дуулсан нь аргагүй л дурсагдан үлдэхээр болжээ.
Дуулдаг загвар өмсөгч нарын тухай ярихдаа Кейт Моссыг орхигдуулж болохгүй. “Primal Scream”-тай хамтарсан “Some Velvet Morning” зохиомжоос гадна Пит Доэртитай амьд шоу дээр хамтран дуулсан байгаа. Түүний дотны найз Наоми Кэмпбелл их дажгүй “Babywoman” цомог гаргажээ. Ерээд оны супер модель, Францын тэргүүн хатагтай асан Карла Бруни Парисийн Олимпия клубт дуулж, цомгуудаа дараалан гаргасаар байгаа. Сүүлийн цомог нь “Little French Songs” (2013) нэртэй.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР