Дэлхийн аваргаас медаль хүртсэн жүдочид

Хуучирсан мэдээ: 2015.09.03-нд нийтлэгдсэн

Дэлхийн аваргаас медаль хүртсэн жүдочид

Монгол Улсын жүдо бөхийн шигшээ баг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 12 медаль хүртээд байна.

Шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням, дасгалжуулагч Д.Баттулга, Х.Эрдэнэт-Од нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээний анхдагчид. Манай жүдочдоос анхны дэлхийн аварга цолыг Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар 2009 онд aвч байсан юм.

Энэ жил Казахстаны Астана хотноо болсон тэмцээнээс эрэгтэй баг анх удаа багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ. Багийн дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт эмэгтэй багийн хувьд энэ жил V байрт орсон.

ЖҮДО БӨХИЙН ДАШТ-ЭЭС МЕДАЛЬ ХҮРТСЭН ТАМИРЧИД:

Алтан медаль:

  • Х.Цагаанбаатар (2009 он)
  • М.Уранцэцэг (2013 он)
  • Г.Болдбаатар (2014 он)

Мөнгөн медаль:

  • О.Балжинням /1989 он/
  • Д.Амартүвшин: (2013 он)

Хүрэл медаль:

  • Д.Баттулга (1989 он)
  • Х.Эрдэнэт-Од (2005 он)
  • Х.Цагаанбаатар (2010 он)
  • М.Бундмаа (2010 он)
  • С.Ням-Очир (2015)
  • Д.Сумъяа (2015)
  • Ц.Мөнхзаяа (2015)

Ч.БОЛОР

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж