Канадын SunEdison Inc. компани Энэтхэгт 15 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах хүсэлтэйгээ мэдэгдэв.
"Бид ойрын 15 жилийн хугацаанд сэргээгдэх эрчим хүчний өсөлтийн ихэнх хувь Хятад, Энэтхэг зэрэг хөгжиж буй зах зээлд ноогдоно гэж үзэж байна” хэмээн Ази дахь SunEdison компанийн салбарын менежер Пашупати Гопалан мэдэгджээ.
Тус компани нь нар, салхины эрчим хүчний 15 ГВт хүчин чадал бүхий төсөл хэрэгжүүлэх эрмэлзэлтэй байгаа талаар Гопалан онцлов.
Энэ жил SunEdison компани Энэтхэгийн Adani Group-тай хамтарсан үйлдвэр байгуулахад хоёр тэрбумын хөрөнгө оруулалт хийж, нарны эрчим хүчний станцуудын тоног төхөөрөмж үйлдвэрлэхээр тохиролцоод байгаа ажээ.
Энэтхэг сэргээгдэх эрчим хүчээ 50 хувиар нэмэгдүүлэх эрмэлзэлтэй байгаа. Тус улсын 1,2 тэрбум хүн амын гуравны нэг нь цахилгаан эрчим хүчний эх үүсвэр ашиглах боломжгүй байдаг аж.
SunEdison компани нь хэдэн зуун нарны цахилгаан станцтай бөгөөд тэдний нийт хүчин чадал 13,8 МВт гэнэ.
Тус компани байшингийн дээвэр боло сул газрыг нарны станцдаа зориулан хөлслөх буюу худалдаж авдаг бөгөөд долоо хоногийн өмнө гэхэд SunEdison Онтарио мужид хоёр шинэ нарны цахилгаан станц барихаар болсноо зарлажээ. Станцуудын хүчин чадал нь 17,9 МВт, 17,8 МВт байх ажээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР