Британи, Японы банкууд АНУ-ын санхүүгийн зохицуулагч нартай хүчээ үзэхээр болж байна. Зургадугаар сарын 10-ны өдөр Royal Bank of Scotland, Nomura банкууд 800 мая ам.долларын торгууль тогтоосон шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн даван заалдах болжээ.
Банкуудыг үл хөдлөх хөрөнгийн “асуудалтай” үнэт цаас худалдсан гэж буруутгаж байгаа юм. АНУ-ын Орон сууцны санхүүжилтийн холбооны агентлаг банкуудыг үнэт цаасны найдвартайн чансааг 45-60 хувиар нэмэгдүүлж байсан гэж үзжээ.
Иймэрхүү хэрэгт холбогдсон санхүүгийн томоохон байгууллагууд өөрсдийн буруугаа хүлээн торгууль төлж эхэлжээ. Goldman Sachs, Bank of America зэргийн байгууллагууд 18 тэрбум долларын торгууль төлөөд байгаа юм. 2007 оны "саб-прайм" хямрал хэдэн зуун тэрбумын хохирол учруулж байсныг тооцвол тэдний торгуулийг хөнгөн шийтгэл гэж үзэж болох ажээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР