Хятадууд 2014 онд iPhone худалдан авахдаа америкчуудаас илүү идэвхтэй байсан талаар энэ долоо хоногт зарлагдана гэж Apple компани хүлээж байгаа тухай The Financial Times бичжээ. Apple смартфоны худалдаа Дундад улсад АНУ-ынхаас анх удаагаа илүү зарагдсан мэдээлэл гарч магадгүйг сонинд мэдээлжээ.
“China Mobile” компанитай Хятадад iPhone 6 үйлдвэрлэх талаар 2014 оны аравдугаар сард Apple гэрээ байгуулсан нь энэхүү амжилтад хүрсэн гэж үзжээ.
Өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд iPhone төхөөрөмжийн нийлүүлэлт Хятадад 36 хувь байсан бол АНУ-ын зах зээлд 24 хувь байсан гэж UBS-ийн шинжээчид үзсэн байна. Мөн тэдний тооцоолсноор тухайн үед Apple смартфоны худалдаа АНУ-д 29 хувь, Хятадад 22 хувь байсан байна. Өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд Хойд Америкийн худалдаанаас Хятадад 2 сая смартфон илүү зарагдсан гэж Creative Strategies-ийн шинжээч Бен Бажарин хэлэв.
Samsung асуудалтай, Xiaomi худалдаагаа нэмэгдүүлж байгаа зэргээс Хятадын зах зээлд iPhone байр сууриа бэхжүүлж чадлаа гэж сонин онцолжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР