Э.Азбилэг “Дэлхийн авьяаслаг мисс”-ийн дэд байрт шалгарчээ

Хуучирсан мэдээ: 2014.12.22-нд нийтлэгдсэн

Э.Азбилэг “Дэлхийн авьяаслаг мисс”-ийн дэд байрт шалгарчээ

Өмнөд Солонгосын Сөүл хотноо зохион байгуулагдсан "Supertalent of the world" буюу Дэлхийн авъяаслаг миссийн тэмцээнд Монгол эх орноо төлөөлөн "Мисс монголиа-2014" тэмцээний авъяаслаг мисс өргөмжлөлт,"Андра загварын агентлаг"-ын модель, Уран нугараач МУСТА Э.Азбилэг маш амжилттай оролцож Дэд байранд шалгарчээ.

Тэрбээр Мисс Монгол аялал жуулчлалын холбооны дэмжлэгтэйгээр тус тэмцээнд оролцсон аж.

Э.Азбилэг нь уран нугаралтын гайхамшигт үзүүлбэрээр тэмцээний шүүгчдээс өндөр үнэлгээ авч, Монгол эх орныхоо нэрийг өндөрт өргөж чадлаа.

Т.АНУ

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж