“EDIT center ТББ”, “Монголын хараагүйчуудын үндэсний холбоо” Монгол улсад анх удаа хараагүй иргэдэд зориулж ярьдаг “Online Daisy” номын санг байгуулжээ. Ярьдаг Online Daisy номын сан байгуулагдсанаар хараагүй иргэдэд хүссэн мэдээлэлээ цаг хугацаа, орон зай үл хамааран, түргэн шуурхай олж авах өргөн боломжийг нээж байгаа аж.
Энэхүү номын сангийн үйл ажилгааг маргааш буюу 11 сарын 4-ний өдрийн 11 цаг 30 минутад Соёл спорт аялал жуулчлалын яамны 302 тоот өрөөнд нээж, дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулахаар болжээ.
Т.ДАРХАН