“Манчестер Юнайтед” баг өвлийн солилцоо наймааны “цонх” нээгдэх үеэр бүрэлдэхүүнээ сайжруулахад зориулж 50 орчим сая фунт зарлагдахаар төлөвлөж байгаа гэнэ. Тэдний авахаар төлөвлөж байгаа тоглогчдын жагсаалтад “Ювентус”-ын хагас хамгаалагч Артуро Видаль, Дортмундын “Боруссия” багийн хамгаалагч Матс Хуммельс, “Реал”-ын хагас хамгаалагч Сами Хедира нар багтаж байгаа гэнэ.
“Улаан чөтгөрүүд” өнгөрсөн зун бүрэлдэхүүнээ сайжруулахын тулд 150 сая фунт зарцуулсан ч ийнхүү дахин 50 сая фунтыг зарцуулахаар болсон байна. Тэд ирэх нэгдүгээр сард солилцоо наймааны цонх нээгдэхээр “Рома”-гийн Кевин Стротманыг авч, Хуан Матаг зарна гэсэн мэдээлэл өмнө нь гарч байсан билээ.
Х.Сайхан
Эх сурвалж: www.mminfo.mn