Байрны үнэд ченжүүд нөлөөлж байна гэв

Хуучирсан мэдээ: 2014.04.15-нд нийтлэгдсэн

Байрны үнэд ченжүүд нөлөөлж байна гэв

Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт орон сууцны үнийн индекс энэ оны нэгдүгээр улиралд 2010 оны эцсийнхээс 2,2 дахин, өмнөх улирлынхаас 2,3 хувиар өсчээ. Энэ оны эхний нэгдүгээр улиралд өмнөх оны мөн үеийнхээс Сонгинохайрхан дүүрэгт 38,9 хувиар, Хан-Уулд 39,5 хувь, Баянзүрхт 35,4 хувь, Сүхбаатарт 34,8 хувь, Баянголд 32,9 хувь, Чингэлтэйд 32,3 хувиар тус тус өссөн нь барилгын салбарт үнийн хэт хөөс байгааг харуулж байна гэж Монголын барилгачдын холбооны ерөнхийлөгч М.Батбаатар хэлэв.  Тоон үзүүлэлтээс харахад, 1970 оноос өмнө ашиглалтад орсон орон сууцны үнэ нэгдүгээр улиралд өмнөх оны мөн үеийнхээс 24,8-34,9 хувиар нэмэгдсэн гэнэ. Харин 1970-2001 оны орон сууцны үнэ 31,9-98,9 хувиар өссөн бол 2002 оноос хойш ашиглалтад орсон байрны хувьд 33,5-43,4 хувиар нэмэгджээ. Энэ нь, орон сууцны зах зээлд байрны нийлүүлэлт эрэлтээ давж чадахгүй байгаатай холбоотой ч нөгөө талаар барилгын салбарт ченжүүдийн оролцоо их байгааг харуулж байна гэж барилгачдын холбооны ерөнхийлөгч үзэж байгаа аж.
 О.САР
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж