Дэлхийн хамгийн амжилттай хөрөнгө оруулагч хөрөнгө оруулалтын “Berkshire Hathaway” компанийн эзэн
Уоррен Баффетыг амжилтанд хүргэсэн долоон зарчмыг толилуулж байна.
Түүнийг Форбес сэтгүүлээс гаргадаг дэлхийн баячуудын жагсаалтын гуравдугаарт
оруулжээ. Тус сэтгүүлд гарсан Баффетын товч намтарыг сонирхуулъя.
Хөрөнгийн
хэмжээ: 50 тэрбум
ам.доллар
Хөрөнгийн эх үүсвэр: Хөрөнгө оруулалтын “Berkshire Hathaway” компани
Одоо хашиж буй албан тушаал: “Berkshire Hathaway” Ерөнхий захирал
Нас: 80
Иргэншил: АНУ
Амьдарч буй газар: АНУ Небраска муж Омаха хот
Боловсрол: Линкольны Их сургуулийн бакалавр, Колумбийн Их сургуулийн
магистр
Гэр бүлийн байдал: Бэлэвсэрсэн байж байгаад хоёрдох удаагаа гэрлэсэн,
гурван хүүхэдтэй
Ингээд
Уоррен Баффетыг амжилтанд хүрэхэд нөлөөлсөн долоон зарчмыг толилуулж байна.
1. Эд баялаг бол сэтгэл санаа
“Би
хэзээд баяжина гэдгээ мэддэг байсан. Өөрийн энэ бодолдоо огтхон ч эргэлзэж
байгаагүй” гэж Уоррен Баффет хэлсэн байдаг.
2. Амжилт бол банкин дахь данснаас чинь илүү чухал зүйл
Нэг
удаа түүнээс “CNBC” телевизийн сурвалжлагч таны амжилт гаргахад нөлөөлсөн хүчин
зүйл юу вэ? гэж асуухад Баффет “Миний насны хүмүүсийн эргэн тойронд түүнийг
талархан хүлээн авдаг хүмүүс байдаг бол тэр амжилт юм. Гэхдээ түүний дансанд
хэдэн доллар байгаа нь гол биш. Хамгийн гол нь тэр хүн өөрийн дуртай зүйлээ,
сайн хийдэгт л оршино. Би хэзээ ч өөрийн дургүй зүйлээр оролдоод амжилтанд
хүрсэн хүнтэй уулзаж байгаагүй. Хэрвээ тийм хүн байдаг бол түүний амьдрал маш
хөөрхийлөлтэй” гэж хариулж байжээ.
3. Олсноосоо ихийг бүү зар
“Хэрвээ
таны сууж явсан завь эвдэрсэн бол нөхөх гэж цаг заваа хий дэмий үрэхийн оронд
шинийг худалдаж авсан нь дээр”- Уоррен Баффет.
Та
өөрийнхөө дотор байгаа үрэлгэн байдалд хүргэдэг сэтгэлийн жолоо цулбуураа татаж
явахгүй бол хэзээ ч санхүүгийн амжилтанд хүрэхгүй. Тэрээр олон тэрбумын
хөрөнгөтэй ч өнөөг хүртэл 1958 онд 31800 доллараар худалдаж авсан байшиндаа
амьдран хуучин “Lincoln”-роо хөл дүүжилдэг.
4. Хэрэглээний зээл хэзээ ч битгий ав
Хэрэглээний
зээл гэдэг нь таныг өрөнд оруулах тахал юм. Компани болон корпорациуд таныг
лизингээр бараа худалдан авахыг хэр хэмжээгээр ятгана та тэднээс тэр хэмжээгээр
зугта. Зөвхөн тэнэг хүн л ирээдүйд хийх ажлынхаа хөлсөөр худалдан авалт хийнэ.
Энэнээс зугтаж чадвал та ажиллах урам зориг дүүрэн хийж буй ажилдаа сэтгэл
хангалуун байх болно.
5. Зөв гэсэн зүйлийнхээ араас яв
“Чөлөөт
цагаа өөрийн хүндэлж явдаг хүмүүстэйгээ өнгөрөөхийг бод. Энэ нь таныг зөв
замаар урагшилхад туслана”- Уоррен Баффет.
6. Мөрийтэй тоглоомонд бүү шуна
“Нэгдүгээр
дүрэм: Мөрийтэй тоглоомонд мөнгөө битгий үр. Хоёрдугаар дүрэм: Нэгдүгээр
дүрмийг хэзээ ч битгий март”- Уоррен Баффет.
Түүний
найз Билл Гейтс нэг удаа Уоррен Баффеттай тавьсан мөрий маань нэг доллараас
хэтэрч байгаагүй гэж дурссан байдаг.
7. Өгөөмөр зан, эд баялаг бол гар гараасаа хөтлөлцсөн зүйлс
“Миний
мэдэх тэрбумтнууд ямар нэг хэмжээгээр хэн нэгэнд тусламжийн гараа сунгасан
байдаг. Өгөөмөр зангүй хүн бол зүгээр л мөнгөнийхөө боол нь болсон
байдаг”-Уоррен Баффет.
Уорен
Баффет 2006 онд Билл, Мелинда Гейтсын буяны санд 30 тэрбум ам.доллар хандивлаж
байжээ. Ийм хэмжээний хандивыг Уоррен Баффетаас өөр одоо болтол хэн ч өгөөгүй
байна.
Mr.Unuku
Эх сурвалж: http://businessnews.mn/